Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлтэй холбоотой асуудлаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийг есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллүүлэхээр шийдвэрлэсэн.
БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир "Энэ онд улсын хэмжээнд нэгдүгээр ангийнхны бүртгэлийг 100 хувь цахимаар явуулна. Өмнө нь эцэг, эхчүүд өөрсдөө мэдээллээ оруулж, бүртгүүлдэг байсан бол тухайн харьяа боловсролын газрын дарга нар эрхийнхээ хүрээнд улсын бүртгэлийн мэдээллийн системээс зургаан настнуудын мэдээллийг авч, хамран сургах тойргын хүрээнд харьяа сургуульд нь хуваарилж байгаа" гэлээ.
Мөн Улсын хэмжээнд нийт 80.628 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно. Үүнээс хамгийн олон элсэгч нь Баянзүрх дүүрэг(10.068), Хөвсгөл аймаг(3.025) байна.
А.Мөнхнаран
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна