Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн “Гүрмийн нуур” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 140 км-т, сумын төвөөс зүүн зүгт 1 км-т/ “Гүрмийн нуур”-ын эрэг дээр есан хүн аялж байснаас нэг хүн нь автомашины дугуйны дотуур хаймар хийлж нуурын усанд сэлж байгаад салхинд туугдан эргээс холдсон тухай дуудлагыг 08.07-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид иргэн Б /40 настай, эрэгтэй/-нь живсэн байсан тул 08.09-ний өдөр 3-4 метрийн гүнд 9 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 20:00 цагт тус нуурын баруун урд талын эргээс цогцсыг олж, сумын Цагдаагийн хэсгийн цагдаад шилжүүлэн өгсөн.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна