Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлагыг 8 сарын 10-ны өдрийн 16:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 200 км зам туулан 18:23 цагт очиход “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид 8 сарын 11-ний өдрийн 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явжээ.
Эх сурвалж: ОБЕГ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.100
Энэ мэдээгээ зөв бич Даланжаргалан чинь аймгийн төвөөсөө хойшоо байдаг юм юун баруун урд гэж тэгээд ч даланжаргалангийн зүүн урд 20.н км.т ямарч нүүрс угаах үйлдвэр байхгүй худлаа мэдээ тавьж үймүүлэхээ боль доо
Хариулах