Монгол Улсад тархаад буй коронавирусийн цар тахлын нөхцөл байдлаас улбаалан Монгол Улсын Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргаж, 100 жил тасалдаагүй баяр наадам анх удаа тасалдсан билээ.
Харин аймаг орон нутгийг нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам тэмдэглэх эсэхийг шийдэх үүрэг өгсөн юм. Ихэнхи аймгууд улсын баяр наадам зохион байгуулагдахгүй болсон тул наадмын үйл ажиллагааг цуцалснаа ч мөн мэдэгдэж байв.
Тэгвэл Говь-Алтай аймаг энэ сарын 14, 15-ны өдрүүдэд НААДАМ тэмдэглэхээр болж, тогтоол гаргажээ. Баяр наадам үзэгчгүйгээр зохион байгуулагдах аж.
Хөдөө орон нутагт бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, мэргэжлийн байгууллагууд ч ирэх долоо хоногоос нөхцөл байдал дахин хүндэрч болзошгүйг сануулсаар байтал баяр наадмыг тэмдэглэх гэж ингэтлээ улайран зүтгэх нь хэнд ашигтай вэ...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.80.210.183
наадам хийгээд байгаа холбоодууд засаг дарга нарыг нь бүгдийг нь тушаалаас нь буулга. ХүүрСЭГ өвчин тахалаа тарааж хаяад зугтаасан одоо ялтангуудыг шоронд илгээ. үүрэгд мэдээ?
Хариулах