Эрээнээс Улаанбаатар хүртэлх ачаа тээврийн үнийг 10 сая төгрөг байхаар тогтоогоод байгаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Ачаа тээврийн үнийн хувьд хоёр талаасаа зохиомол хөөрөгдөл гаргасан нь үнэн.
Авто тээврийн үндэсний төв болон Засгийн газрын төлөөлөл, Ажлын хэсгийнхэн 10 сая төгрөгийн босго гаргасан нь зөв. Хязгаарлалт хийхгүйгээр хяналтгүй орхиж болохгүй. Эцэст нь хэрэглэгч хохирно. Сүүлийн жолооч нар дээрх асуудлыг гаргасан. Үнийн хязгаарлалт тогтоосноор жолооч нарт сонголт өгч байгаа юм. Та энэ үнээр тээвэрт явж болно, үгүй бол дараагийн жолооч нарыг гаргаад явуулъя гэж байгаа юм.
Машины тоог нэмэхийн тулд Монголын Автотээвэрчдийн холбоотой ярилцаж байна. Алтанбулаг-Хиагт чиглэлд автомашины толгой сольдог горимд өнгөрсөн жилээс шилжсэн. Үүнийг Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төмөр замд ачих ажиллагаанд Эрээн хотын захиргаа энэ асуудалд анхаарч байгаа тул ахиц гарч байгаа”гэв.
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.79
bi yg odoo 15 sayd tal mashin achuulah gj bn sdaaa...
Хариулах66.181.161.45
Бүр мафийн зэрэглэлд шилжээд нууц чандлан хадгалах хүний ачааг 20сая хол давсан үнээр ачдаг болсышдээ
Хариулах