Төрийн өндөр албан тушаалтны талаар бичихдээ зөвшөөрөл аваагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ

2021/08/11

Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16-д "Монгол Улсын иргэн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй" гэж заасан байдаг.

УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх гэж буй “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл”-д тус үндсэн хууль заасан үг хэлэх, хэвлэн нийтлэх, цаашлаад хандах эрхийг хааж боогдуулах заалт орсон байгаа юм. Энэ нь ч олон нийтийн дургүйцлийг хүргээд байна

Тодруулбал  29.2. Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно гэжээ.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн төсөл батлагдвал иргэн та хэн нэгэн улс төрч, УИХ-ын гишүүн, нөлөө бүхий эрх мэдэлтний талаар өөрийн цахим сүлжээнд бичих болбол тухайн хүнээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай болно гэсэн үг.

Уг асуудлыг өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Учрал хөндсөн. Тэрбээр “Хэрэв сэтгүүлчид хэн нэгэн УИХ-ын гишүүн тийм асуудалд холбогджээ гэж бичвэл заавал өөрөөс нь /тухайн УИХ-ын гишүүнээс/ зөвшөөрөл авах шаардлагатай болж байна уу” гэж асуусан юм.

Үүний дагуу хуулийн төслийн 29.3. Энэ хуулийн 29.2-т /дээр дурдсан/ заасан зохицуулалт нь сэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй гэж дурджээ. Сэтгүүлчид ийнхүү нийтийн ашиг сонирхлын дагуу эрэн сурвалжлах нийтлэл гаргавал хуулийн дагуу хариуцлага хүлээхгүй. Харин жирийн иргэн хэн нэгний талаар зөвшөөрлийг нь авахгүйгээр, нийгмийн сүлжээнд нийтэлбэл хуулийн хариуцлага хүлээх болж байгаа юм.

Ямар хариуцлага хүлээх вэ? 

30.1. Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

30.2. Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.

Сануулахад тус хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа бөгөөд УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлэх товтой байгаа юм. 



Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.184.191
    2021/08/15

    Юу хуцаад байнаа. Төрийн ихэнх албан тушаалтангууд авүига хээл хахууль хууль бусаар алдаршсан. Дорнодын хөдөлмөр халамжийн дарга авгайн авлигын асуудлууд, хятадуудад төрийн нууц задалсан нууцын зэрэглэлтэй бичиг баримт өгсөн хариуд нь их хэмжээний авлига авсан зэрэг өөр маш их гэмт хэрэг хийсэн байхад МАН ын харъяат хүн, төрийн өндөр албан тушаалтаныг буруутгаж болохгүй гэсээр 2 жил болж гэмт хэрэгтэн ажлаа хийж авлига авч хууль бус үйлдлээ хийсээр байна

    Хариулах
  • 66.181.161.42
    2021/08/12

    Ард түмнийн бүрэн боомилж байна.

    Хариулах
  • 202.21.111.170
    2021/08/12

    Ийм эргүү сайдтайгаа бодохоор дотор харанхуйлна

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/08/12

    Өөрийн чинь булхайг бичих гэсэн юм зөвшөөрөл өгнө үү гэж асуух юм уу

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/08/12

    Ард түмэнд хэрэгтэй хууль нэг ч гаргахгүй мөртлөө өөрсдийгөө хамгаалсан хууль гаргаад л байх юм.Эд нарыг хурдан зайлуулах юм сан даа

    Хариулах
    • 66.181.161.57
      2021/08/14

      Hogchinee ta narin uhen hatan songoson nam chine olon zuil bodolgui dagj amidar daraa ni songoltoo zov hiigere

  • 39.154.234.133
    2021/08/12

    Bid yu hussenee hiij, huvaaj idej bolno, ard tumen ta buhend shuumjleh erh baihgui, bid ulsiin mongiig zaahan idmeer bn, ard tumen yaduu bh ni zov gesen ug uu. MAH-d sanal ogson humuus iluu olsood irvel, tolgoiniih ni erguu zaahan garah bolov uu

    Хариулах
    • 66.181.161.57
      2021/08/14

      Tiim shuu

  • 66.181.186.67
    2021/08/12

    Nogoo setguulchidiin erh zui ene ter ulam l boogdsoor ..

    Хариулах
  • 103.80.210.183
    2021/08/12

    шал балай юм. хүнийн адагуудын талаар бичихэд яадаг юм. бичих ч ёстой. нэг нийтлэл бичээд сонинд хэвлүүлэх гэсэн юм зөшөөрөөч гээд гуйх уу?

    Хариулах
  • 66.181.183.125
    2021/08/12

    Жирийн иргэд үзэл бодлоо зөвөөр илэрхийлбэл болох байлгүй нөгөө хардах эрх гэж байхуу гүй юу Ер нь УИХ гишүүнд хүн 1 удаа л нэр дэвшин сонгогдох эрхтэй гэж хуульчилвал ямар вэ

    Хариулах
  • 202.179.21.240
    2021/08/12

    Нөгөө ардчилал, ил тод байдал , бүгд далд хэлбэр лүү шилжиж , бид нар эрх дураараа худал хэлж , хулгай хийж болно гэж хуульчилж байгаа юмуу арай хирээс хэтэрч байна ,хариуцлага гэж байдаг бол ажлаа өгсөн ч чи дараа нь дээлээ нөмрөх байх шүү . Улс орны эрх ашгийг 1 рт тавих хэрэгтэй .Намын асуудал чинь чухал биш.

    Хариулах
  • 66.181.179.12
    2021/08/12

    Энэ одоо юу болоод байнаа?

    Хариулах
  • 202.126.89.51
    2021/08/12

    Төрийн бүх албан хаагч нар татвар төлөгчдийн мөнгөөр амьдардаг тул тэдний бүх зүйл шилэн хоргонд байгаа загас мэт тунгалаг ил тод байх ёстой.

    Хариулах
  • 202.126.89.197
    2021/08/11

    энэч арай дэндэнэ ээ.Өөрсдийгөө хамгаалсан хуулиуд батлаад байдаг нь буруу ш дээ

    Хариулах
  • 66.181.161.24
    2021/08/11

    Төрийн нэртэй хулгайчууд өөрсөдийгөө хамгаалах гэж хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хааж бн. Энэ хуулинд ерөнхийлөгч ХҮРЭЛСҮХ хориг тавих хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.18
    2021/08/11

    Төрийн өндөр албан тушаалтны аливаа буруутай асуудлын талаар иргэн хүн үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэхийн тулд эхлээд тухайн албан тушаалтанд хандаж, таныг би шүүмжилмээр байна гэж зөвшөөрөл авсан байх тухай хуульчилж өгч байгаа гэсэн үг үү.Халдашгүй дархан эрх нь хадгалагдаж байгаа улс төрийн өндөр албан тушаалтануудыг хууль хүчний байгууллага ч шалгах эрхгүй, дээр нь иргэд, сонгогчид нь ч шүүмжлэх эрхгүй, иж бүрэн хамгаалалтанд орох уу

    Хариулах
  • 66.181.189.208
    2021/08/11

    Надаас илүү хүн бгаа гэж бодол доо

    Хариулах
  • 66.181.189.208
    2021/08/11

    Ардтүмэнээ бодож түшиж жирийн иргэдийн хүүхэд залуусаас уулзаад ажилд авбал үнэнч шудрага байх болно төрийн албаны хуулиа намын хуулиа янзал

    Хариулах
  • 66.181.189.208
    2021/08/11

    Их хуралын гишүүд ард түмний бололцоог булааж бна

    Хариулах
  • 66.181.189.208
    2021/08/11

    Хүний эрх

    Хариулах
  • 202.126.88.56
    2021/08/11

    uursdiiguu hamgaalsan huuli batladl baih ymdaa

    Хариулах
  • 66.181.161.117
    2021/08/11

    No

    Хариулах
    • 66.181.161.117
      2021/08/11

      Buruu