Нийслэлийн Засаг даргын 2021 оны “Газрын зөрчил арилгах арга хэмжээний тухай” А/250 дугаар захирамж гарсан. Тус захирамжид нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, зуслангийн бүсэд иргэд чөлөөтэй нэвтэрч амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ой хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, яаралтай тусламжийн автомашин чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх тухай тусгасан байдаг. Тэгвэл захирамжийг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Байгаль орчны газар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албатай хамтран ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Хандгайтын богино, Хандгайт, Санзай, Сэлбэ, Бэлх, Зүрх-Уул, Арсогоот, Яргайтын богино, Зуунмод, Жигжид, Өвөр Гүнт, Майхан толгойн зуслангийн нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, хашаа сунгасан, орц, гарц хаасан, зөвшөөрөлгүй хашаа барьсан, үерийн далан дээр шороо асгаж зөвшөөрөлгүй буусан зэрэг зөрчлийг арилгуулж, нийт 46 байршилд орц, гарцыг чөлөөллөө.
НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
119.40.98.114
Баянбулаг зусланд Баянбулаг худалдааны төвийн харалдаа баруун гар тал руу салсан сайжруулсан замаар зүүн гар талаа барин явахад:1-рт зам хааж том чулуунууд тавьсан, 2-рт зарим айл хашаагаа зам руу хэтэрхий тэлж барьснаас гал командын машин болон том оворын машин орох болон явган хүн зорчих ямар ч бололцоогүй болсон, 3-рт он удаан жил урд ой мод руу хүүхэд багачууд , хөгшчүүлтэйгээ алхаж ордог гарцыг 2-хон айл хааж хашаагаа тэлсэн нь маш их хүндрэлтэй байна. Гэтэл энэ гарцын үргэлжлэл хойд засмал , автобусны буудал , хогийн цэг рүү явдаг гарц он удаан жил байсаар байгаа билээ. Гарц хаасан айлын хүмүүс үүгээр ичихгүй яваад байдаг мөртлөө гарц хааснаа сэтгэхгүй нь өрөвдөлтэй.Манай зуслангийн гарц орцтой холбоотой дээрх асуудлуудыг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүсье... Газрын албанаас иргэдийн тав тухтай амьдралын төлөө хийж байгаа олон сайхан ажлыг талархан хүлээж авдаг шүү
Хариулах103.212.119.133
Зөв зөв. Зөвхөн өөрсдөө л амьдарч байвал болоо гэсэн бодолтой амиа юмнууд их бий.
Хариулах