Иргэдийн оролцоотой, амьдрах орчныг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн Хөгжлийн төв, хороо, иргэдтэй хамтран “Иргэдийн бүлэг” байгуулж, сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Иргэдийн бүлгийг байгуулснаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлж, тохижилт, ногоон байгууламжийг сайжруулан дүүрэг, хорооны өнгө үзэмжийг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс дүүргийн 28 хороонд “Иргэдийн бүлэг” байгуулахын давуу тал, нийгэмд үзүүлэх нөлөө, бүтэц зохион байгуулалт, үндсэн үйл ажиллагаа, хурлын зарчим, гишүүнчлэл, хуримтлал, хариуцлага, тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд сургалтыг зохион байгуулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна