АН: Төрийн аудитын байгууллага манай мөрийн хөтөлбөрийг өөр тийш явуулсан

2021/08/12

Ардчилсан намын ээлжит мэдээллийн цагаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт /Хэнтий аймаг, Сонгинохайрхан дүүрэгт/ явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан нам хэрхэн оролцох асуудлаар мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Төрийн аудитын байгууллага нэг хариуцлагагүй үйлдэл хийсэн. Манайд ирүүлсэн мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг нэг хувийг нь өөр тийш нь явуулсан. Энэ асуудалд Улсын ерөнхий аудитор тайлбар хийх нь зөв. Нэг албан бичиг, дугаартай нэг дүгнэлтийг хоёр өөр тийш нь явуулсан хариуцлагагүй үйлдэлдээ аудитын байгууллага тайлбар хийх ёстой. Хэрвээ аудитын байгууллага тайлбар хийхгүй бол УИХ энэ асуудлыг авч үзэх хэрэгтэй" гэлээ.

АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэн "Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль зохион байгуулах ажлын хэсэг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж ажилдаа орсон. АН-ын хуваагдсан хэсгүүд, УИХ-д суудалгүй улс төрийн намууд нэгдэж энэ сонгуульд орвол үр дүнтэй болно. Тиймээс уулзалтууд зохион байгуулна. Нам дотор байгаа бүлэг, хэсгүүдийг сонгуульд нэгдэж орохыг уриалж байна. Яаралтай энэ ажил руу орох хэрэгтэй'' гэж ярилаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.38
    2021/08/12

    Ene neg navshiisan yumni amnaas negch oligtoi ug sonsoj bsanguie. Muu amtai muu erolson nuhur

    Хариулах