2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны төвд нийт 327 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 222 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7 хүн гэмтэж, орон нутагт 3 гэмтэж, 1 хүний амь хохирсон хэрэг гарчээ.
Явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэн автомашинд мөргүүлэх тохиолдол ихсэж байна. Иймд иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна