Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 117,000 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авлаа.
Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна. Вакцин худалдан авах гэрээний дагуу 2021 оны 2 дугаар улиралд нийт 255,060 тун вакцин хүлээн авсан бөгөөд 3 дугаар улиралд нийт 1,124,370 тун вакцин нийлүүлэгдэхээс өнөөдрийн байдлаар 567,450 тунг хүлээн авсан. Үлдэгдэл тунг хуваарийн дагуу 9 дүгээр сарыг дуустал хүлээн авах болно. Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбогдуулан эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна.
А.Мөнхнаран
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.51
Made in china
Хариулах