ГЕГ: Гурван тэрбумаа үнэлэгдэх мансууруулах бодис илрүүллээ

С.Гандэлгэр
2021/08/12

2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Африкаас Монгол Улсын нэр бүхий иргэнд хаяглаж шуудангаар илгээсэн гурван тэрбум төгрөг буюу 1.1 сая орчим доллароор үнэлэгдэх сэтгэцэд нөлөөт бодис метамфетаминыг Гааль, Цагдаагийн байгууллага хамтран илрүүллээ.

Энэ нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоогдсон хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий хэрэг болж бүртгэгдэж байна. 

Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлж, цагдаагийн байгууллагын хяналтад илгээн, эзэн холбогдогч байж болзошгүй этгээдүүдийг саатуулан шалгаж байгаа  бол шинжилгээгээр маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсоныг ГЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна