Германд коронавирусний вакцины оронд давсны уусмал тарьсан тохиолдол гарчээ

2021/08/13

Хойд Германы эрх баригчид 8,000 гаруй хүнийг коронавирусний эсрэг вакцинд дахин хамрагдахыг санал болгожээ. 

Учир нь нэгэн сувилагч вакцины оронд давсны уусмал тарьсан гэж сэжиглэгдсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Одоогоор цагдаа нар Хойд Тэнгисийн эрэгт байрлах Фриесландийн вакцинжуулалтын төвийн сувилагчдын үйл ажиллагааг шалгаж байна.

Вакцины оронд давсны уусмал тарьсан нь цар тахлын үед хамгийн эрсдэл өндөртэй 70-аас дээш насны хүмүүст хамгийн их сөрөг нөлөөтэй. Орон нутгийн хэвлэл мэдээллийн “NDR” байгууллагаас 8,557 хүнд коронавирусийн вакцин хийлгэх санал тавьснаас одоогийн байдлаар 3600 хүн зөвшөөрсөн гэж мэдээллээ.

Энэхүү явдал анх гурав, дөрөвдүгээр сарын үед зургаан хүн өөрсдөдөө ямар ч хор нөлөөгүй  давсны уусмал тариулсан гэж сэжиглэж байгаагаар мэдэгдсэн юм. Хянан шалгагч Петер Бирийн хэлж байгаагаар “40 настай эмэгтэй сошиал медиад “Коронагийн ноцтой мэдээлэл” гэсэн мэдээллийг хуваалцаж вирусийн тархалтыг хязгаарлах Засгийн Газрын арга хэмжээг шүүмжилжээ.

Дөрөвдүгээр сард вакциныг шалан дээр унагааж асгасны улмаас зургаан хүнд давсны уусмал тарьсан сувилагч хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч цагдаагийн мөрдлөг хэдэн хүн Фрейзер вакцины оронд давсны уусмал тариулсныг илрүүлээгүй байна. Цагдаа нар сувилагчийн үйлдэлд улс төрийн хөдөлгөөн нөлөөлсөн байж болзошгүй гэдгийг няцаахгүй байгаа ч өмгөөлөгчийн зүгээс энэхүү таамаглалыг няцааж байна. Мөн тэд  вакцины тунд хэр хэмжээний давсны уусмал орсон гэдэг асуудалд дээр одоо хүртэл маргалдсаар байгаа аж.

Эх сурвалж: BBC

Орчуулсан: Л.Дэлгэрмаа



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна