Бритни Спирс дахин эрх чөлөөтэй боллоо

2021/08/13

Бритни Спирсийн бүх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг эзэмшиж байсан түүний эцэг Жеми Спирс эрхээсээ татгалзлаа. Анх 2008 онд Бритни Спирсийн сэтгэцийн асуудлаас шалтгаалан бүх эрх мэдлийг нь хууль ёсны асран хамгаалагч буюу аавд нь шилжүүлж, нийт 13 жилийн турш түүний хөрөнгийг захиран зарцуулжээ. 

Улмаар Бритни Спирс өөрийнхөө эд хөрөнгийг захиран зарцуулах болон бусад өдөр тутмын амьдралын олон шийдвэрийг бие даан гаргах эрхгүй болжээ. Тэрээр удалгүй өөрийнхөө эрхийн төлөө тэмцэж, эцгээ асран хамгаалагчийн эрхээ хэтрүүлэн ашигласан гэж буруутган зарга үүсгэсэн юм. Харин Жеми Спирс үргэлж өөрийгөө өмгөөлөн, ямар ч буруу зүйл хийгээгүй, ямагт охиныхоо сайн сайхны төлөө санаа зовж явсан гэдгээ илэрхийлдэг аж.

2021 онд түүний амьдарлаас сэдэвлэн бүтээсэн баримтат киноноос болж шүтэн бишрэгчид нь идэвхжиж, “Бритнид эрх чөлөө өг” уриатай хөдөлгөөн хүчээ авсан юм. Энэ нь дуучин бүсгүйг бие даан амьдралаа авч явах эрхийг нь буцаан өгөхийг шаардсан хөдөлгөөн билээ. 

Бритнигийн мэдүүлснээр тэрбээр мансууруулах бодисын нөлөөнд орж, хүсээгүй зүйлээ хийхээс гадна жирэмслэхээс сэргийлэх арга хүчээр хэрэглэж байжээ. Чухамдаа Бритнигийн аавд хоёр үндсэн эрх мэдэл байсан. Нэгдүгээрт, түүний бүх хөрөнгийг захиран зарцуулах, хоёрдугаарт, хувь хүнийг нь харж хянах. Ийнхүү дуучин бүсгүй аавынхаа хяналтэас гарч дахин эрх чөлөөтэй боллоо. 

Эх сурвалж: BBC 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна