Баян-Өлгий аймаг маргаашаас буюу наймдугаар сарын 15-наас орох хөдөлгөөнийг хаахаар болжээ.
Тус аймагт долдугаар сарын 30-наас хойш өдөрт илрэх КОВИД-19 халдварын тоо 100-аас дээш хэмжээгээр нэмэгдсэн. Өнгөрсөн 24 цагт л гэхэд 222 хүн шинээр өвчилж, нийт батлагдсан тохиолдлын тоо 4,999 болов.
Ийнхүү аймаг бүхэлдээ халдварын өндөр эрсдэлтэй болсон тул наймдугаар сарын 15-ны 06:00 цагаас 24-ний өдрийн 22:00 цагт хүртэл аймгийн орох хөдөлгөөнийг түр хаахаар шийдвэрлэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна