Үхэр хулгайлаад зарах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригджээ

С.Гандэлгэр
2021/08/16

Үхэр хулгайлаад зарах гэж байсан этгээдүүд үйлдэл дээрээ баригдсан байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Таниалан сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайд алдсан 43 үхрийг 10 гаруй хоногийн дараа олжээ. Гэмт этгээдүүд 11 үхрийг Эмээлт захын ченжүүдэд зарах гэж байхад нь саатуулсан байна. Үлдсэн үхрийг Тариалан сумын нутагт нуусан байсныг илрүүлжээ. Малын хулгайг таслан зогсоох зорилгоор уг гэмт хэрэгт оногдох ял шийтгэлийг нэмэгдүүлж байсан юм.

Энэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиар шийтгэх арга хэмжээ авдаг. Хуулийн шийтгэлээс цохвол:

24 бог гэснийг найм бог, найман бод гэснийг хоёр бод болгон өөрчиллөө. Одоо найман бог, хоёр бод хулгайлсан этгээдийг зургаан сар зорчих эрх (2020-1-1 мөрдөгдөнө)-ийг хязгаарлах ( гэрт нь хорих)-аас эхлээд 5 жил хүртэл шоронд ял эдлүүлнэ. Түүнээс  дээш тооны мал хулгайлбал хүндрүүлэх нөхцөлөөр 2-8 жил хүртэл хорих ялтай.

Зохион байгуулалттай бүлэглэн болон давтан үйлдвэл 5-12 жилийн хорих ял ногдуулах юм байна. Мал хулгайлах гэмт хэрэгт ашигласан техник, тоног төхөөрөмжийг улсын орлого болгон хурааж авна. Үүнээс гадна малчин өөрөө малаа үнэлж хохирлын хэмжээгээ тодорхойлно. Малын хулгайн улмаас 2018 онд нийгэмд 5,9 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж зарим эдийн засагч, судлаачид гаргасан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна