Өнөөдрийн ЗӨВ мэдээ: УИХ-ын гишүүн Н.Учрал 11 өрхөд иж бүрэн гэр бэлэглэлээ

2021/08/18

Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн тусламж, дэмжлэг шаардлагатай өрх толгойлсон ээжүүд, түрээсийн гэрт амьдардаг байсан өндөр настанууд, залуу гэр бүл зэрэг 11 айлд иж бүрэн гэрийг өнөөдөр хүлээлгэн өглөө. 

УИХ-ын гишүүн Н.Учрал “Өөрт нь хандсан иргэдийнхээ асуудлыг шат дараатай шийдвэрлэж ирсэн. Цаашдаа ч иргэдээ дүүрэг, орон нутагтаа сайн сайхан амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэхээр ажиллана” гэдгээ онцоллоо.

Мөн тэрбээр мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард галд өртөж, гэр нь шатсан 0-13 насны таван хүүхэдтэй айлд иж бүрэн 5 ханатай гэр өгч байсан билээ. 

Сайн үйлс дэлгэрэх болтугай



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.114
    2021/08/21

    Мундаг гишүүн шүү амжилтын дээдыг хүсье.жич(яаж холбогдох вэ)

    Хариулах
  • 202.126.89.34
    2021/08/21

    Мундаг гишүүндээ талархаж байна.

    Хариулах
  • 66.181.177.180
    2021/08/19

    Мундаг залуу шүү. Талархал илэрхийлье.

    Хариулах