Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лабораторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3,939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийжээ. Үүнээс импортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй байна.
Тухайлбал, БНХАУ-аас оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас ургамлын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм, шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/, хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Монгол Улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна