Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан ТҮЦ эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

2021/08/24

ТҮЦ /Түргэн үйлчилгээний цэг/ эрхлэгчдийн төлөөллийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал нар хүлээн авч уулзав. 
Уулзалтын үеэр ТҮЦ эрхлэгчид Иргэдийн Хурлын даргад хандаж бодлогын түвшинд дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн баталгаагаар хангаж өгөхийг хүслээ. Улаанбаатар хотод ТҮЦ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан хоёр ч холбоо байдаг. Мөн ТҮЦ ажиллуулж, амьжиргаагаа залгуулдаг иргэдээс гадна хэд хэдэн ТҮЦ эзэмшиж, түүнийгээ түрээслүүлэх замаар ашиг орлого олдог бүлэг хүмүүс бий гэдгийг тэд онцолсон юм. Иймд давхар түрээс авч, мөнгө хүүлэх хэлбэрээр ажилладаг бус дан ганц ТҮЦ ажиллуулж, өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэдийн эрх ашгийг хамгаалж өгөхийг онцолж байлаа. 

Энэ оны дөрөвдүгээр сард Нийслэлийн ИТХ-ын Иргэдийн оролцоо өргөдөл, гомдлын дэд хорооноос ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх асуудлыг судалж, санал дүгнэлт боловсруулах үүрэгтэй. Тиймээс ТҮЦ эрхлэгчдийн төлөөллөөс дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж, энэхүү журмын төсөлд  саналаа нэгтгэж өгөх нь зөв гэдгийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэллээ. Мөн 2022.01.01-нээс хэрэгжиж эхлэх Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хот өөрийн дүрэмтэй болно. Тиймээс ТҮЦ эрхлэгчид цаашид хотын дүрэм болон нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг эрхлэх нийтлэг журмын дагуу үйл ажиллагаагаа явуулах шаардлагатайг онцолсон юм.Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.156
    2021/08/25

    Har shunuur hawiin mashin sogtuuchuuliig zugluulj gemt hereg zurchil garguuldag

    Хариулах
  • 202.9.46.55
    2021/08/24

    UBt olon tom delguur bhd Tuts hereggui.Bayngol 5 horoond dotor.busni buusal duuren Tuts.buulgaj egeech.Mahni delguur hurtel bn.Mahiig n hen hynal bdg uom boloo

    Хариулах
  • 66.181.182.206
    2021/08/24

    Хотын төвөөр байгаа шавааралдуулсан ТҮЦ г цөөлмөөр бна. ТҮЦ г өнгө төрхийг нь өөрчлөөд байлгаад байгааг болимоор юм. Уг чанар нь өөрчлөгдөхгүй зөвхөн гаднах үзэмжийг нь өөрчлөөд ажиллуулаад байгаа шд

    Хариулах