Азийн анхны залуучуудын байгууллага болох Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, удирдлагууд болон зочид төлөөлөгчид Жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Мөн энэхүү үйл ажиллагааны дараа хүндэтгэлийн цахим хурал хийсэн юм. Хуралд МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгч, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын бие төлөөлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бие төлөөлөгч, МЗХ ахмадын зөвлөлийн тэргүүн Д.Дашжамц, УИХ-ын гишүүн Н.Учрал, JCI байгууллагын Ерөнхийлөгч Г.Баярмагнай, МЗХ-ны нарийн бичгийн дарга Б.Төрсүлд нар болон бүтцийн салбар хороодын тэргүүн, тэргүүлэгчид, хүндэт зочид баярын мэндчилгээ болон илтгэл тавилаа.
Монголын түүхэн дэх бүхий л гавьяат үйлсийг бүтээгч, тээгч нь залуучууд байдаг. Тэдний үйлсийн ид шидийг ахмад үе нь эцэг өвгөд нь өвлүүлж өгсөн юм. Монголын Залуучуудын түүхэн үүрэг хариуцлага үеийн үед мандан бадарч үйл хэрэг залгамж халаагаа алдалгүй өнөөг хүрсэн түүхтэй. 100 жилийн түүх дурсамж ид гар бие оролцож, үйл хэргээ бүтээсэн алдартнуудыг алдаршуулан ойн медалиар энгэрийг нь мялаалаа.
1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын санаачилгаар Монголын залуучуудын анхны байгууллага " Бошгыг халах залуучуудын эвлэл" нэртэйгээр байгуулагдсан байдаг. Өдгөө МЗХ нь ардчилсан зарчмыг удирдлага болгож, залуучуудын нийтлэг эрх ашгийг хамгаалан Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийн хүрээнд үйл ажилгаа явуулдаг төрийн бус байгууллаага юм.
Эх сурвалж: Монголын залуучуудын холбоо
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна