“Голомт констракшн” ХХК-ийн барилгад гал гарч, 16 хүнийг утаажилтын бүсээс гаргалаа

2021/09/07

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны “Задгай”-д баригдаж байгаа барилгын гадна хөөсөнцөр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр оройны буюу энэ сарын 06-ны өдрийн 22:00 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 8 км замыг туулан 22:12 цагт очиход “Голомт констракшн” ХХК-ийн барьж буй 12 давхар барилгын гадна дулаалгын хөөсөнцөр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Утаажилтын бүсээс 16 иргэнийг гаргасан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна