Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт 3963 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдол 240,042 болж нэмэгдэв. Үүнээс
Энэ нь цар тахал гарснаас хойш Монгол Улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болж байна.
Мөн хугацаанд 3,560 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 976 хүн эндээд байна.
Тиймээс иргэд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, амны хаалтаа тогтмол зүүхийг сануулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна