"Надад ажил хийдэггүй 30 хүнээс илүү 30 сайн багш хэрэгтэй"

С.Гандэлгэр
2021/09/15

Боловсролын сайд Л.Энх-Амгалан 25ТВ-ийн "Ам нээвэл" ярилцлагад орохдоо БШУЯ-ны ажилтнуудаа цомхотгосон талаараа ярив. 

Тэрбээр "Яамны 30 хувь нь цахимаар ажиллаад үзлээ. Болж байна. Яам дээр цөөхөн хэдэн сэтгэлтэй, чадварлаг хүмүүсийн нуруун дээр яамны ажил явдаг юм байна. 122 хүнээс ажил хийхгүй байгаа 50 хувьд би тэгж татвар төлөгчдийн мөнгийг зүгээр үр ашиггүй зарцуулж болохгүй шүү дээ.

Надад энэ яамны ажил хийдэггүй 30 хүнээс,  30 сайн багш илүү хэрэгтэй. Энэ хэмнэсэн мөнгөөр цалинг нь нэмэх.

Өөрөөсөө манлайлал үзүүлье гэж байгаа юм. Сайд хоёр зөвлөхтэй байдаг. Би нэг зөвлөхтэй ажиллахад болно. Сайд хоёр туслах, нарийн бичигтэй байдаг, надад хоёр хэрэггүй нэг байхад болно. Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр дундаа нэг нарийн бичигтэй байхад болно.

Одоо манай яаманд зөвхөн шагнал хариуцсан мэргэжилтэн байгаа. "Боловсролын тэргүүний ажилтан" гэсэн шагнал хариуцсан мэргэжилтэн байдаг. Ажлын ачаалал байхгүй, онц шаардлагагүй хүмүүс бол төрийн алба цомхон чадварлаг байх хэрэгтэй гээд ийм зарчмаар л ажиллах ёстой." гэв.

 



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.107
    2021/09/18

    Yag zob ajilaa zob zohion baiguulj chaddag hun iim shiidber gargaj baigaan deerees ni shudrag es zuitei

    Хариулах
  • 150.129.142.193
    2021/09/16

    Бусад яам сайд нар ийм зохион байгуулалт хий

    Хариулах
  • 66.181.161.41
    2021/09/15

    virus ihsej bhd huv,huvsgaliin surgula tsahim bolgoch,hol horio togtoosn uedee dahiad l hogiin avgai zan garj yarinashte

    Хариулах
  • 202.9.47.34
    2021/09/15

    дэмжиж бн бусад нь ингэж ажиллаач

    Хариулах
  • 66.181.185.30
    2021/09/15

    Сайд сайн ажиллаж байгаа. Цаашдаа багачуудынхаа алтан цаг хугацаа, алтан насыг хэн дуртай чадваргүй багш нар болон дээрэлхэгч хүүхдүүдээр тоглуулмааргүй бгаа юм. Тов хийсэн ерөнхий мэдлэгтэй, дэлхийн гол чиг хандлага руу чиглүүлэн сургамаар бгаа юм. Харин өнгөрсөн баларсан зүйл рүү ухраамааргүй бгаа юм.

    Хариулах
  • 202.9.47.64
    2021/09/15

    Энх-Амгалан сайдыг дэмжиж байна,бусад салбарууд ч татвар төлөгчдийн мөнгний зарцуулалтад анхаараасай!

    Хариулах
  • 192.82.80.66
    2021/09/15

    маш зөв яамыг орон тоо бага байх нь зөв

    Хариулах
  • 202.238.194.242
    2021/09/15

    Said aa demjij bn, gants yam geltgui, toriin omchiin ih surguuliud bugd chadal muutai, nam dagasan humuuseer duursen. Sain bagsh surgaltiig bosgoj, surgaltiin uil ajillagaagaar humuujil olgodog yum shuu.

    Хариулах
  • 203.91.115.245
    2021/09/15

    СӨБГ-аа чанаржуулж мэргэжлийн болоьсон хүчинтэй болгоорой сайдаа.

    Хариулах
  • 192.82.73.169
    2021/09/15

    Надад гэж бүү ярь. Монгол Улсад, боловсролын салбарт гэж ярь.Зөв ярьж сурч байж сайдын алба хашина шүү.

    Хариулах
    • 66.181.161.85
      2021/09/15

      Ха ха.

    • 64.119.17.246
      2021/09/15

      Сайдын ярьж хэлэхийг заадаг чи хэн юм бэ дээ. Өөрийнхөө толгой дээрхи бухлыг хар ,цэгцлэ кккк

  • 202.179.26.158
    2021/09/15

    Ene yam odoo l neg ezentei bolloo gej bayarlaj baigaa shuu. Tand amjilt hysie.

    Хариулах
  • 64.119.18.90
    2021/09/15

    Бүх сайд ийм бодолтой байгаасаа

    Хариулах
  • 64.119.17.246
    2021/09/15

    Энхамгалан сайдад цаашдынх ажил үйлст улам их амжилт хүсье. Бахархаж байна.

    Хариулах
  • 103.26.193.114
    2021/09/15

    Энх-Амнгалан сайд шиг сэтгэлтэй хүн олон байвал бүх юм цэгцэнд орно.

    Хариулах
    • 103.140.11.110
      2021/09/16

      Энхамгалан сайд шиг сайд олон байгаасөа энхболд шиг сайд битгий байгаасаа