Яруу найрагч, нийтлэлч Р.Эмүжин өөрийн цахим хуудаснаа "Байраа барьцаалаад тэмцээнд явуулдаг Банди багшаасаа ичиж амьдар, Бадар-Ууган аа ..." гэж өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Өө тэр " Өөжин мед"- ээс нь хувь хүртдэггүй юм бол Нямбаатар ч гэсэн Боксын холбооноос Бадар-Ууганыг явуулах цаг болсон байна. Цэндбаатарын ярианаас их олон зүйл ойлгомжтой боллоо. Үе үеэрээ энэ спортынхон чинь дараагийн залуусаа нударгалдаг юм байна, нууцхан атаархаж, алахаас наагуур хорлоход бэлэн байдаг юм байна. Монголын боксын холбоонд албан ёсны гэх нэр сэтэр хоёроос өөр юу ч алга. Өндийж яваа ирээдүйтэй тамирчнаа өвдөглөөд дарахад бэлэн байдаг юм байна. Нэг тамирчныг шигшээ багаас хоёр хөөнө ч гэж юу байхав. Албан ёсны гэрээгээ сэргээж, тухай бүр хийх ёстой бичиг цаасны ажил нь ч хөсөр хаягдаад удсан юм байна. Ёстой зүгээр их бокст дуртай, хайртайдаа энэ хэдэн залуу ах нар гээд байгаа атаа жөтөө өвөрлөгчдийн гарын шүүс болж явдаг юм байна. Бадар-Ууган, Сэрдамба хоёр хоёулаа гавъяат дасгалжуулагч Д.Банди агсны шавь. Энэ хүний гар дээрээс жигүүр дэлгэн нисч, тив дэлхий, олимпоос медал авчирсан залуус.
Д.Банди гуайн бас нэг шавь У.Мөнх-Эрдэнэ сая 39 настайдаа Дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авлаа. Гэтэл Бадар-Ууган Тамирчдын нөхөн сэргээх эмнэлэгийг ил, далд аргаар өөрийн болгоод, тас тэврээд, таг атгаад хэвтчихсэн, тэгснээ дараагийн тамирчдаа дардаг, гадуурхдаг ажил хийдэг. Сэрдамба нь Боксын холбооны удирдах зөвлөлд байдаг нэртэй, бодлого гэдгээ ойлгодог, үгүйг мэдэхгүй. Хоёулаа хэл ус, боловсрол маруухан, салбарын амбицаасаа салж чадаагүй. Одоо спортын мэргэжлийн менежерүүдийг бэлтгэн удирдуулах цаг болсон байна. Цагтаа Мөнх-Эрдэнэ бас гадуурхагдан зүдэрч, энэ тухайгаа мэдэгдэл хийж байсан.
Д.Банди багш нь ч "Мөнх-Эрдэнэ маань алийн болгон ингэж явах вэ, амьдралаа бодох цаг болсон" гэж ярилцлага өгч байлаа. За бас нэг зүйл тодорхой болсон нь залуу хөөргөн хүнийг дуудаад ундаанд нь хар тамхи холиод өгдөг болчихсон юм байна. Тэгээд хэрэг бүртгэж аваад, хориод, дараа нь түүгээр нь далимдуулан хэвлэлд хэл үгээрээ хэн бэ гэдгээ алхам тутамдаа таниулж яваа увайгүй нэгнээр сүрдүүлдэг, мэдээлэлгүй нуун дарагдуулсан энэ тэр гэж бас хөөрхөн шантаажладаг, цагдаа, улстөрч, мэдээчний хамтарч хоршсон сүлжээ ч байдаг болжээ. Дээр нь манай тамирчдад төдийгүй нийгэмд дутагдаад байгаа сэтгэлзүйч гээч хүн маш их хэрэгтэй аж.
Ер нь бол ах, дүүгээ дуудалцан хамтдаа идэж, хамтдаа ууж, хамтдаа архидаж, тэгснээ бүгд үеэрээ нийлээд дүүгээ зодоод, хараад сууж байсан Бадар-Ууган маргааш нь "Чамайг хаслаа, хөөлөө" гээд урвачихсан л хэрэг юм. Ханилж яваад нөхрөө, унаж яваад морио гэж эртний монголчууд хүн чанар нь хөлийн чигчий хуруу хүрэхгүй энэ мэтийн хөгийн эрсийг хэлдэг байлаа. Хөгийн эрчүүдтэй, хогийн холбоо гэж би хувьдаа хэлнэ. Монголчуудын ах захаа хүндэлдэг зарчмыг алуур болгож хэрэгжүүлдэг улс юм байна, сонслоо, харлаа. Энэ нэвтрүүлэг ингэж цацагдах хүртлээ хэчнээн бартаа дарамт давсныг хэлж мэдэхгүй нь. Сэтгүүлчийн давах ёстойг давж сөрж яваа Лодойсамбууд бас баярлалаа.
Асуултуудаараа ярилцлагын амин судлыг алдалгүй атгаж чадаж байна. Бадар-Ууган, Сэрдамба нарын багш Д.Банди гуай боксын спортод 1200 тамирчин бэлтгэж, 40 гаруй ОУХМ, 80 гаруй спортын мастер төрүүлсэн, тамирчдаа 2000 шахам удаа рингэнд авч гарсан, түүний шавь нар Олимп, Олон улсын зэрэглэлтэй тэмцээнээс 1000 гаруй медал авчирчээ. Шавь Төгсцогт ч бас энэ холбоонд адлагдаад, мэргэжлийн бокс руу явсан даа. Энэ хүнээс ичиж амьдар, Бадар-Ууган аа. Энэ их амжилтын эзэн байхын тулд агуу байх хэрэгтэй байдаг юм, амбицаа ардаа хаяж чаддаг байх ёстой юм. Банди гуайн арван жилдээ ганхахгүй үлдээсэн их өвийн дэргэд чиний олимпийн алт ёстой юу ч биш ээ. За тэгээд Тамирчдын нөхөн сэргээх эмнэлгээ л буцааж авъя, Нямбаатар олоод ирэхээ мэдэх байлгүй дээ. Пудволд хүүхдүүд бэлтгээд, амжилтанд хөтлөөд байдаг тэр нэг сэтгэлтэй, зүтгэлтэй дасгалжуулагчийг ч бас эргүүлж авмаар байна. "Арчаагүй п вэ" гэдэг хүн л лав хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо. Бадар-Ууганы авчихаад байгаа, хоргодоод хэвтээд байгаа тэр эмнэлэгт чинь сэтгэлзүйч, сэргээн засагч эмч мэргэжилтнүүд Цэндбаатар шиг яралзсан залуустай ажиллаж, ялалтанд нь ойртуулж, ялагдлыг нь нөмөрлөх учиртай юм. Бадар-Ууганы үе дууссан байж болно оо, Монголын боксын спорт мохохгүй, мөлхөхгүй, мөнх үргэлжлэх ёстой юм шүү. Цэндбаатарт хэлэхэд хол явах хүний сайхан хүү юм даа, хоногтоо бүү бүдрээрэй. Монголын ард түмэнд өөрийгөө яагаад ч юм, өртэй гээд бодчихсон мохошгүй зүрхтэй юм.
Сайхан хөвгүүдээ гомдоож гундаагаад байвал сайны гэрэл мөн ч хол шүү дээ. За тэгээд ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл гэдэг үгтэй болохоос ах нь алуур, дүү нь алчуур хийгээтэх гэж өвөг дээдэс маань сургаагүйг өнөө цагийн аав ээж нар санаж, үр хүүхэддээ үглэж, үндэс мөчиртөө зүүх хэрэгтэй болжээ. Ах ах гэж яваад аавын сайхан үрс алуулбал яана. Алд хүндлээд Цэндбаатар бол гомдолгүй гэлээ, ард түмэн харин гомдолтой байна!" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.197
Энэ Бадарууган гж тамийн тогоо чамд монголчууд хайр хишгээ зөндөөн хүртээлээ одоо болиод наад залуугаа дэмжээд өгөхийг ард түмэн шаардаж бна хаашаа бузарийн бдол санаатай хүн бэ?
Хариулах124.158.67.82
Gomo batsaan shuu
Хариулах66.181.161.101
Boxiin yalzarsan holboo -g tseverle. Badaruugan, dasgaljuulagch , -2g zailuul!!!
Хариулах64.119.17.119
Ёстой үнэнг хэлжээ, боксонд дуртай боксоор хичээллэдэг хичээллүүлдэг нөхдүүд бүгд нийлээд энэ боксоо шинэчлээч, Цэндбаатарыг дэлхийн аваргад явуулах нь зөв, ялж ялагдах нь хамаагүй ээ. Хамгийн гол нь шударга ёс л ялах чухал, хэнийг хаашаа явуулахаа хэдхэн алиа салбадай мэдэхээс илүү зардалыг нь гаргадаг Монголын татвар төлөгчид мэдэх ёстой!!! Луйвардсан эмнэлэгийг нь тамирчдад нь буцааж өг, залуу үеэ сайхан залуусаа дэмж
Хариулах202.126.90.159
Үнэнч шударга хүмүүсийн төлөө дуу хоолой болдог сэтгүүлч нарт баярлах юм а
Хариулах202.9.40.57
Боксын холбоо анхны хурлаараа залуу тамирчнаа хөөж байгаа юм бол 2 дахь хурлаараа өөрсдийгөө огцруулах шийдвэр гаргах хэрэгтэй. Нямбаатраар түрүү барьж бусдыг ухаан алдтал нь зодож байх шаардлагагүй. Иргэлд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна!!!!!!! Эмүжинл баярлалаа.
Хариулах66.181.161.17
Сайхан үнэнийг голыг нь олж хэлсэн Эмүжиндээ баярлалаа
Хариулах66.181.161.73
Монголчуудын атаа чөтөө арай болжээ.Шинэ үеэ илүү гарахаас шээс нь гойжсон новшнууд зайгаа тавиач дээ, Өмнөх үеийн чинь багш нар ийм байгаагүй л байх шүү. Энэ тэндхийн зай бөглөсөн хүмүүс монголоор нэг,одоо бүр спортод хүртэл хүмүүсийн бодол, ухамсар ийм байхад монголын хөгжил хаа ч юм билээ дээ. Хэцүү ч байна даа
Хариулах202.55.188.41
hvnii musgvi gj badaruuganiig l heleh l yum bnadaa uuruu yaj udii hvrlee hvnii zowlon medmeer l yumdaa
Хариулах150.129.142.137
Одоо яанаа монголчууд нэг нэгийгээ загнаал доромжлоол аль муу муухайг нь ухаж гаргаал ёстой дэлхийд байхгүй хосгүй тэнэг хүмүүс бол монголчууд юмдаа хөөрхий
Хариулах122.201.21.131
Бадар-Ууганаа чамд шавь яагаад байдаггүйг яагаад шавь төрүүлдэггүйг,яагаад бусад тамирчин чам шиг амжилт гаргаж болохгүйг орон даяараа тодоос тод мэдэрлээ. Муу санаа эзнээ отно оо гэж ..
Хариулах202.9.41.33
Zalyy xynii amjiltand ni ataarxaj uxex gesen xorlontii myy eriin seg iim xogiin shynaliin dev byzriig ter xolboonoos ni zailyylaj ylsiin emnelegiig ni bytsaaj avax xeregtei xyyliin saidaar bambai xiij xamtarch idex sanaatai emyyjin goliig ni gogdood xelchuxej de mobgol iim ylzarsan byglaanyydaa tseverlexgyi tur bgad yaxav de ard tymenii avyas chdvartai bolovsroltoi shydraga zalyys garch irex bolomjoo xaalgaad ene meteer
66.181.161.3
Яг үнэн
139.5.216.55
2 хүн явчихаж болдоггүй юм бхдаа.
Хариулах202.126.89.221
Tsendbaatariin orond yavah gej bga huu setgel gargaad bolicnihmoor yumaa.adilhan er uls bna da.hojigdood irvel yah ve gd bodood uzeerei
Хариулах202.55.188.100
Yg jinhene mangas ni MAN dotor baij magadgui.
Хариулах103.229.123.162
Тэр Ганзориг гэдэг дасгалжуулагчаа авчирч шигшээ багаа авар. Сэтгэлтэй хүн л хийж чадах ажил, тэрнээс тамирчнаа рингнээс буухад арчаатай арчаагүйгээр харааж чадаж бгаа хүнд энэ хүнтэй ажиллах ажил даанч зохихгүй.
Хариулах202.9.40.8
Ер нь мөнгөнии төлөө нэр төр алдар гавьяа гаа уландаа гишгэж байна.бадарууган сая ковйдоор сологост хар ажил хииж байсан биздээяасан их шунал вэ.Ер ньхоосон толгойтой итгэл үнэмшилгүй юмс л ийм байгаа муугаа мэдэхгүй дээрлэхүү .Чаддаг чаддагаа хийгээч сарвалзаж чададаг юм бол одоо ч тэмцээнд ээ орооч ганцхан азандаа ханачаад гүзээлчээд чадахгүй дарга хииж нүдний булай вэ.Чаддаг чаддагаа хий хоосон толгойтуу даа
Хариулах66.181.186.11
Badaruugan Tuvshinbayar 2t uhaan alga. Huvia bodoh mungu bodoh uur bodoj bga yum alga ene ulsuudad
Хариулах192.82.65.47
Голыг нь олж хэлжээ яг үнэн.
Хариулах66.181.160.107
Бадаруугаан Чи шар хадны эцэст аав ээж хоёр чинь памбагар эсгий гутал хийж ямархүү амьдар ч байснаа санах хэрэгтэй шүү.Новш зан битгий гарга.
Хариулах103.242.47.6
badaruugan tuvshinbayr zereg hooson tolgoi shunaltai nuhduud bodlogo alsiin haraa,zaluusa demjih, eh oron gj bodohgui ni oilgomjtoi uursdiiguu haruulj bnashte
Хариулах192.82.77.8
Ганц бокс биш бүгд ялзарсан энэ бол өнгөцхөн байна
Хариулах64.119.17.246
Ааааая Р.Эмүжинд талархъя. Ухаантай мундаг бүсгүй.
Хариулах202.9.40.113
Зөв хэлжээ уг нийтлэлийг бичсэн Эмүжинд талархья тарьхины тураалтангууд энэ холбоог авч явдаг нь эмгэнэл