Сайншанд сумаас байлдааны зориулалттай сум олджээ


Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг  “Газрын тосны үйлдвэрийн хотхон”-оос байлдааны зориулалттай сум илэрсэн тухай дуудлага 11:26 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид 11:28 цагт очиж, 3 минут ажиллан 50 см урттай 120 мм голчтой “Миномётын мин”, нэг ширхэг сумыг аюулгүй болгожээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна