Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлнэ


Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан есдүгээр сарын 20-ны өдөр хуралдлаа.

Үндсэн хуулийн цэцийн нэг гишүүнд Д.Гангабаатарыг нэр дэвшүүлэхээр тохирчээ.

Д.Гангабаатарыг УИХ-д танилцуулж, ҮХЦ-ийн гишүүнээр томилох юм. УДШ-ээс нэр дэвшигчдийн материалыг есдүгээр сарын 1-8-ны хооронд хүлээн авсан юм. 

Д.Гангабаатар нь Гадаад хэлний дээд сургуулийг орчуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Япон улсын Нагояагийн их сургуулийн Хуулийн сургуульд хууль зүйн магистр, хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна