О.Амарсанаа: Цагдаагийн алба хаагч мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон


Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг нийтлэгдсэн. 

Энэ асуудал дээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн. 

Тэгвэл Шалгалтын ажиллагаагаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгын харуулын цагдаа цагдаагийн дэд ахлагч Ц. Мөнх-Эрдэнэ нь 2021 есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастай, бусадтай нийлэн мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна