Г.Ёндон: Өнгөрсөн хоногт 2500 тонн орчим түлш Замын-Үүдэд ирсэн

Админ
2021/10/20

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

УУХҮ-ийн сайд Г.Ёндон:  "Хайгуул олборлолт нь ашигт малтмалын тухай хуулиар явдаг. Энэ хуульд өөрчлөлт оруулахаар боллоо. Мөн Хүнд үйлдвэрийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан.

Монгол Улсын Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод энэ төрлийн бүтээгдэхүүний гадаад дотоод зах зээл дэх борлуулалтыг нээлттэй, шударга болгоно гэж заасан. Тиймээс Эрдэс баялгийн биржийн тухай хуулийг өргөн барилаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ.

Бид экспортын бүхий л боломж, сувгийг ашиглана. Чингэлэг тээврийн терминалыг Монгол жолоочдоор явуулах тухай ярилцаж байна.

БНХАУ хилээ хаасан ч төмөр замын тээвэр хэвийн явагдаж байгаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Хөх хотын өртөөнөөс 50 вагон буюу ойролцоогоор 2,500 орчим тонн түлш өнгөрсөн шөнө Замын-Үүдэд ирсэн. Тус боомтын шингэн түлш шилжүүлэн ачуулах байгууламж дээр ачигдаж байгаа" гэв. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна