Сүүлийн 24 цагт 375 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Х.Есү
2021/12/03

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 375 иргэн коронавирусийн халдвараар өвчилжээ. Үүнээс Улаанбаатар хотод 227, орон нутагт 147, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгджээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,086 болж нэмэгдлээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны гурван хүн нас баржээ. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2034
  • Хүндэвтэр-2411
  • Хүнд-571
  • Маш хүнд-98 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна