Дээд лигийн мөнгөн медальтнуудыг Зөв.мн дэмжиж байна

С.Гандэлгэр
2021/12/08

2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “Зөвийг дэмжинэ” уриатай цахим мэдээллийн https://www.zuv.mn/ сайт энэ жил Монголын хөл бөмбөгийн дээд лигийн мөнгөн медальт Дэрэн хөл бөмбөгийн клубийг дэмжин ажиллаж байна. Тус мэдээллийн сайт нь аливаа улстөрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус, олон нийтийн дуу хоолойг илэрхийлэх, төр, хувийн хэвшил, нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа, бодлого, шийдвэрийг олон нийтэд шуурхай, үнэн бодитоор хүргэхийг эрмэлздэг бөгөөд мэргэжлийн боловсон хүчин, сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий Зөв.мн сайтын редакци цаг үеийн шуурхай мэдээллийг видео /шууд дамжуулалт/ болон текст хэлбэрээр хүргэхээс гадна зорилтот видео контентуудыг бэлтгэн хүргэж байна.

Зөв.мн нь #СЭЖҮҮР СОШИАЛ ТОЙМ буюу ихэнхдээ иргэдийн мэдээллийн мөрөөр эрэн сурвалжилдаг нийгэм, эдийн засаг, улс төр, цаг үеийн мэдээллийн тойм, #ӨНӨӨДРИЙН ЗӨВ МЭДЭЭ буюу тухайн өдрийн ОНЦЛОХ мэдээллээс нийгэмд хамгийн их эерэг нөлөө үзүүлсэн, бусдын эрхийг хамгаалсан, тусалсан, бусдыг сайн сайханд уриалсан мэдээллийг онцолсон видео контент, #ЗӨВЛӨЕ буюу үзэгч, уншигчдаас хамгийн олон ирүүлсэн хүсэлтийн дагуу бэлтгэн хүргэдэг бусдад шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгөхийг зорьсон агуулга бүхий нийтлэлүүд, #ТАНИЛЦ буюу Шинийг санаачлагч, бүтээгч эрхмүүд, болон онцлох ажил, бизнесийг олон нийтэд таниулах зорилготой, хэдий тухайн хүн хэдийн олны танил болсон ч танигдаагүй ертөнцийг нь бусдад таниулахыг зорьдог сайтын хамгийн их үзэгчтэй контент, #ОНЦЛОХ ВИДЕО, ТОДРУУЛГА буюу тухайн өдрийн онцлох яриа, үйл явдлын видеог хадмалтайгаар бэлтгэн хүргэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна