Мөс цөмөрсний улмаас приус 20, приус 10 маркийн автомашинууд нуурын усанд унасан байна

Т.Отгонсувд
2022/01/24

2022 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн 21:00 цаг орчимд Ховд аймгийн Дөргөн сумын Өгөөмөр багийн Уур баагьдаг гэх газарт приус 20, приус 10 маркийн автомашинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан байна.

Авто машинуудад нийт 8 хүн зорчиж явсан бөгөөд хүний амь нас эрсдээгүй байна. Онцгой байдлын албаны эрэн хайх, аврах ангийн 10 алба хаагч шуурхай ажиллаж 10 метрийн гүнээс 2 авто машиныг татан гаргаж эздэд нь хүлээлгэн өгчээ.
Сүүлийн үед иргэд зам товчилж, хялбар аргаар бүрэн хөлдөөгүй мөсөөр зорчих явдал их байна.  Иймд иргэд  бүрэн гүйцэт хөлдөөгүй мөсөөр  зорчихгүй байхыг зөвлөж байна.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.139
    2022/01/27

    Нуур бузарлаад тэнэг хулгайчууд

    Хариулах
  • 103.212.116.202
    2022/01/25

    Shunu uzegdeh orchin muu tuuruud zamaas garaal bol miliisen tsagaan tsas baidag shuu tuurch uzsen hunii huvid

    Хариулах
  • 64.119.18.233
    2022/01/24

    ийм нөхдийг бүү авар

    Хариулах
  • 192.82.86.9
    2022/01/24

    Маш олон удаа,мэдээллийн олон хэрэгслүүдээр хангалттай сануулга өгсөөр байхад зориуд санаатай зөрчиж мөсөн цөмөрч дуудлага өгч ихээхэн зардал чирэгдэл учруулаж байгаа нөхөдөд хүний амь нас аюулд учрахад тулаагүй бол ХОХЬ чинь гэж хэлэж бай,ийм хариуцлагагүй нөхөдийн үйл ажилгаанд үр дүнгүй урсгах гэж бид татвар төлөөгүй,онцгой байдлынхан ч гэсэн хариуцлагагүй сахилгагүй улсуудын дуудлагаар юм л бол давхиж очидгоо болих хэрэгтэй,х

    Хариулах
  • 43.228.129.150
    2022/01/24

    МӨРӨӨРӨӨ ҮХЭХГҮЙ БАЙГАЛ ОРЧИН БОХИРДУУЛААД

    Хариулах
    • 202.126.88.132
      2022/01/26

      5180844804

    • 192.82.84.54
      2022/01/26

      Харинээ хэлэх үг маш зөв

  • 202.126.88.137
    2022/01/24

    Ганцаараа үхэхгүй ханиараа бол яахав .гэдгий му.. Энэ жил дулаан мөс цөмрөмтгий бхад чинь яасан ч ухаан муутай тэнэг зоригтой улс бдгы дэ

    Хариулах
  • 64.119.17.228
    2022/01/24

    Яагаад мөсөн дээр давкиад байна? Айн???

    Хариулах