ШШҮХ: Талийгаач цэргийн ходоод 14 см урагдсан байсан


Дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн /ШШҮХ/-ээс мэдээлэл хийлээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ирүүлсэн тогтоолын дагуу 18 настай эрэгтэйн цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээг хийсэн.

Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор болон тус дүүргийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Цогцостой хамт хагалгааны үеэр тайрагдсан ходоод ирсэн бөгөөд тэдгээрт зохих журмын дагуу шинжилгээ хийсэн.

Ходоодыг хагалгааны дараа бэхжүүлэх уусмалд хийсэн байсан. Ходоод өөрөө сунамхай эрхтэн учраас уусмалын улмаас агшиж жижгэрсэн буюу өөрчлөгдсөн гэсэн үг. Бидний хэмжсэнээр ходоод 14 сантиметр урагдсан байсан.

Талийгаачийн цогцост хийсэн гаднын үзлэгээр болон өвчний түүх дээр ямар нэг гэмтэл байхгүй байсан ба биднийг шинжилгээ хийх үед тарианы ором байсан.

Ходоод өвчлөлөөс эсвэл гэмтлийн улмаас гэмтэж болно. Шүүхийн шинжилгээний явцад бүх өөрчлөлтүүдийг фото зураг болон видео бичлэгээр баримтжуулж байгаа. Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй.

Харин хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл нэлээн өргөн хүрээг хамарсан байсан. Илүү хариулт өгөх боломжгүй” хэмээлээ 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.149.229
    2022/06/23

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
    • 202.21.108.52
      2022/06/23

      Taliigaach tsergiin hodood yagaad yragdcan togtooh l heregtei baina. Shuudee egel ardiin huuhed tseregt yavaad ami. Nacaa. Aldaad baidag yamar bizar um bee. Arai denuding baina shush Emneleg. Mash Cain ajillah heregtei baina daa