Өчигдөр /2022.06.22/ Хан-Уул дүүргийн 18-р хороо. "Хүннү 2222" хороолол орчимд баригдаж байсан барилгын сунадаг автокран унаж, хоёр иргэн амь насаа алдсан. Автокранд дарагдсан хоёр иргэн 20 болон 36 настай бөгөөд хоёулаа эрэгтэй гэсэн мэдээлэл байгаа юм.
Тэгвэл хэргийн газар буюу Хүннү 2222 хорооллын орчимд баригдаж байсан барилгын газар Номин холдинг ХХК-ийн салбар компани болох "Номин реалтор ХХК"-ийн эзэмшилд байдаг. Орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай 5-8 давхар орон сууцны барилга барьж байсан аж.
Тус компанийн Гүйцэтгэх захирлаар Н.Шинэбаяр ажилладаг бол хувьцаа эзэмшигчээр Ш.Баярсайхан ганцаар байдаг аж. Ш.Баярсайхан нь “Номин холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга юм.
Энэ талаар хуульч Б.Батбаяраас тодрууллаа.
Тэрбээр, "Хүн бэртсэн бол гэмтлийн зэрэг тогтоолгож байж ямар хуулиар зохицуулагдах нь шийдэгддэг. Нас барсан бол Эрүүгийн хуулиар зохицуулагдана.
Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэдэг зүйлээр зохицуулагдана. 10.6.1 "Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ."
Хоёр хүн амь эрстсэн учраас 10.6.2 "Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ." Тэгэхээр гэм буруутай этгээд нь 2-8 жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гэмт хэргийн шалтгааныг нарийн тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж тухайн краны жолооч, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын инженер, туслан гүйцэтгэгч компанийн гүйцэтгэх захирал, эсхүл "Номин реалтор ХХК"-ийн холбогдох албан тушаалтан зэргийн аль нь хариуцлага хүлээх нь шийдэгдэх юм." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.144.154
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах64.119.23.145
Хөдөлмөр хамгаалал муугаас 2 хүн амь үрэгдсэн байна, энэ залуучуудын ар гэрт нөхөн олговор олгох хэрэгтэй,хэрэв эд нар тэтгэвэрт гартлаа ажиллах бол ар гэртээ хэдий хэмжээний цалин авчрах байс
Хариулах64.119.23.145
Хөдөлмөр хамгаалал мХоёр хүн амьужга үрэгдсэн
Хариулах