Цар тахлын улмаас Хятадын тал задгай ачаа хүлээн авахгүй, гаргахгүй гэсэн учир чингэлэг дотор бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэхээс өөр аргагүйд хүрсэн билээ. Тэгвэл Замын-Үүдэд одоогоор хэрэгжиж буй чингэлэг тээвэрлэлт нь дотоодын зах зээлийн эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үнийн хөөрөгдөлт үүсэж байна хэмээн тээвэрчид үзэж байгаа аж. Мөн түүнчлэн Хятадууд энэ асуудлаас болоод чингэлэг тээвэрт луйвар орсныг илрүүлэн бүх дарга сайдуудаа халж хорьсон . Манайх харин эсрэгээрээ хамгаалаад ямар ч шийдвэрт хүрэхгүй байна гэлээ .
Энэхүү асуудлын талаар Борхойн талын авто тээвэрчдийн холбооны гишүүн Л.Мөнхбаттай ярилцлаа :
Чингэлэг тээврийн асуудлаар Зам Тээвэр хөгжлийн сайд Л.Халтар цар тахалтай уялдуулан чингэлэг тээврээр явахгүй бол болохгүй Хятад улсаас ийм шийдвэр гаргасан гэж мэдээлсэн байдаг. Тэгвэл энэ асуудал хэр зөв зүйтэй мөн тээвэрчдэд ямар нөлөө үзүүлж байна вэ ? - Буруу шийдвэрээс болж тээвэрчид бараг үгүй болсон .2020 оны 12 сараас корона гарж байх үед энэ чингэлэг тээврийг оруулж ирье гэсэн санааг гаргаж байсан . Олон боломж бололцоо байсан гэвч өнгөрөгч оны арван сараас хүчээр чингэлэг тээврийг оруулж ирсэн . Чингэлэг тээврийг сонгоод байгаа гол зүйл нь манайд Хятадын олон чингэлгүүдийг оруулаад ирчихсэн . Хятадын нүүрс зөөдөг чингэлгүүдийг татварын яамныхантай нийлж нутагшуулж ажилд оруулж байгаа хэрэг.Үүнээс болж үнийн хөөргөдөл гэдэг чинь тэнгэрт хадаж байна.
Задгай тээвэр байхад хэдэн м.куб ачаа бараа оруулж ирэх боломжтой байсан, одоо чингэлгээр хэдэн м.куб ачаа оруулж ирж байгаа энэ талаар мэдээлэл хүргэвэл? - Хуучин байхад 130-210м.куб ачаа оруулж ирдэг байсан.Одоо бол чингэлэг тээврээр 65м.куб ачааг оруулж ирж байгаа. Нэг машинд ачиж байсан ачаа чинь чингэлэг рүү хийхээр гурван чингэлэг ачаа болж байгаа юм. Тус бүрийн үнэ нь 50-60 сая төгрөг болно. Өмнө нь бол нэг машин ачаа 20 сая болдог байсан ялгаа нь энэ . Анх бол түр зуурын төсөл гэж ярьж байсан боловч одоо улам чингэлэг тээврээ хөгжүүлсээр байна ! Ачаа барааг их хэмжээгээр оруулж ирэх нь багассан том оврын бараа бол бүр сураггүй болсон . Бас нэг асуудал нь зөвхөн Замын-Үүдийн тээврийг хөгжүүлэх гээд байгаа юм . Булган, Ховдын боомтоор задгай тээврийг бол оруулж байгаа .
Тээвэр ашиглаж байгаа чингэлгийг бас түрээсэлж байна гэсэн ? - Тээврийн бүх бараа Хятадуудын чингэлэгт хэмжээнээсээ хамаараад 13-16 сая төгрөгийн түрээс төлж орж ирж байгаа. Ерөнхийдөө бол Хятадын харьяалалтай тэдний мэдэлд чингэлэг тээвэр орчхоод байна.
Тээвэрчдийн хувьд олон удаа энэ асуудлаар жагсаал цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлээд байсан мөн энэ асуудлаар Л. Халтар сайдыг холбож тайлбарлаж байгаа учир шалтгаан нь юу вэ? Таны зүгээс энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ ?- Л.Халтар сайд бол төмөр замын хүн , бүх ачаа тээврийг төмөр зам руу татаж өөрийн эзэмшдэг хоёр терминал байдаг, чингэлэг тээврийн тэрийгээ л ажилтай болгож байна . Зам тээврийг бол дампууруулж байгаа хүн . Салбараа ялгаварлаж үзээд зам тээврээ хаяад төмөр замаа өргөжүүлж байгаа нь буруу л гэж бодож байна. Чингэлэг тээвэр дотоодын зах зээлийн хэрэгцээг хангаж чадахгүй байгаагаас үнийн дарамт, эдийн засгийн хямрал үүсэх гол эх үүсвэр нь болж байгаа юм.
Саяхан олон нийтийн сүлжээнд байршуулсан бичлэгийнхээ талаар мэдээлэл өгнө үү ?
- Тусгай зориулалтын задгай чингэлэг , овор хэмжээ ихтэй ачаа ачих зориулалттай . Төлбөрийн хувьд өндөр үнэ өртөгтэй 26 сая төгрөгийн түрээсийн төлбөртэй чингэлгүүд явж байгаа. Өртөг өндөртэй байгаагаас үнийн хөөргөдөл явагдах бас нэг шалтгаан болж байгаа юм. Маш хурдан задгай тээвэр лүгээ оруулаад хуучин горимд нь оруулахгүй бол ард иргэдийн амьдрал ч дээрдэхгүй улам бүр дордож байна .
Зам тээврийн яамнаас тодруулахад цаанаасаа чингэлэг тээврийг шаардаад байна .Хятадууд нь өөрсдөө чингэлэг тээврээр явна гэсэн учраас өөр арга бидэнд алга гэсэн тайлбарыг өгч байсан энэ талаар мэдээлэл хүргэнэ үү ? -Буруу бодлого хэрэгжүүлснээс үүдэж ийм байдалд орж байна. Хятадууд сая энэ асуудлаас болоод чингэлэг тээвэрт луйвар орсон байна гээд бүх дарга сайдуудаа халж хорьсон . Манайх харин эсрэгээрээ хамгаалаад ямар ч шийдвэрт хүрэхгүй , юм хийхгүй сууж байна .
Мэдээлэл хүргэсэнд баярлалаа
Г.Жаргалмаа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.122.150
ХАЛТАР Ч ХАРИН САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. ХАРИН ТЭР ИХ ХУРЛЫН ГИШҮҮН ЭНХ- АМГАЛАН ЁСТОЙ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ ГЭСЭН БИЗДЭЭ ТЭРЭНТЭЙГЭЭ ОРООЦОЛДООЧ
Хариулах192.82.87.223
Бид өөрсдөө ч олигтой хийж чадаагүй шүү дээ Одоо болохоор худлаа уйлаад муулаад хөөрхий муу ард түмэн минь гээд л шал худлаа
Хариулах103.57.92.158
Altarchin shindunii hujaagiin shees tiim uchiraas hujaa nar mongoliin teeveriig ogson
Хариулах213.87.157.1
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw
Хариулах