​Монголын хуулийг "УЛАНДАА ГИШГЭСЭН" Петрочайна ба Өвөр Монголчуудын тохуурхал

11 цаг 31 минутын өмнө

Хятадын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” компани манай улсын газрын тосны ордод эзэн суугаад 20 гаруй жилийн хугацаа үджээ. Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ нэрийн дор тус компанид хууль үйлчилдэггүй, байгаль орчныг сүйтгэдэг, сум орон нутгийн иргэдийг дээрэлхсээр өнөөдрийг хүрсэн нь нууц биш.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Петрочайна дачин тамсаг” компанийн асуудлыг хэлэлцэх үеэр тус компанийн үйл ажиллагаанаас хатуу, шингэн хог хаягдал, химийн бодисын сав баглаа боодол их хэмжээгээр хог болон хаягддаг. Хэрэгцээнээс давсан химийн бодис оруулж ирсэн, хугацаа нь хэтэрсэн учраас булах шаардлагатай болсон зэрэг байгаль орчныг бохирдуулдаг талаар холбогдох албан тушаалтнууд мэдээллэж байв.

Тэгвэл энэ бүх асуудалд Өвөр Монголчууд холбоотой байдаг хэмээн эх сурвалж мэдээлэв. Өвөр Монголчуудын хувьд ГИХГ, ХНХЯ, АМГТГ-аас "орчуулагч" ажлын байр дээр зөвшөөрөл авч орж ирдэг ч "Петро Чайна тамсаг" дээр очоод дарга албан тушаалтан болчихдог гэв.

Тэдгээр Өвөр Монголчууд нь орон нутгийн иргэд, ажилчид, төрийн алба хаагч, албан тушаалтнуудын тавьсан шаардлагыг үл тоож, авч хэлэлцдэггүй. Тодорхой асуудал гарсан тохиолдолд зөвхөн дарга нартай нь уулзаж асуудлаа шийддэг. Хяналт, шалгалт ирэхэд би зүгээр л орчуулагч хэмээн "амыг тагладаг" аж.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа хэн ч Монголын хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой. Гэтэл тус компанид хууль үйлчлэхгүй байгааг аймгийн засаг дарга нь хэлж байлаа.
Тодруулбал Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэн 2021 оны байдлаар 4.7 сая гар талбайд хөрсний доройтол, эвдрэлийг үүсгэн ан амьтан ургамлын төрөл зүйлийг санаатайгаар гэмтээж устгасан, газар, газрын хэвлий, агаар мандал, усны нөөцийг хордуулж, экологийн тогтолцоог алдагдуулсан талаар мэдээлж байлаа.

Петрочайна дачин тамсаг компанийн хувьд маш олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг ч бараг үр ашиггүй ажилласан мэт тайлагнадаг. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өндөр байгаа үед ашиггүй ажиллана гэдэг нь хачирхалтай.
Хятадын төрийн өмчит “Петрочайна дачин тамсаг” компани, түүний Өвөр Монгол "дарга" нар энэ мэт овжин, зальжин аргаар Монголын төрийг доош нь хийж, дорд үзсээр өнөөдрийг хүрч. Монгол Улсын хууль тогтоомжийг 24 жилийн турш уландаа гишгэж, гишгэсээр байна.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@ gmail.com)

    Хариулах
  • 202.126.90.156
    2022/09/06

    Ямар даварсан юм бэ

    Хариулах
  • 202.126.89.14
    2022/08/27

    Ene met ulsaasaa urvasan luivriig diilehgyi tur zasag avilgalaas salahaar syrjin yarih hereg baina uu.odoo oyunerdeniin hooson ylgert ard olon itgehee bolisooon.

    Хариулах
  • 192.82.86.31
    2022/08/25

    Мөнгөнд худалдагдсан дарга нарыг яана даа. Гадаадын иргэн харьяатын газрыг бүр мөсөн өөрчлөх хэрэгтэй байгаа юм даа.

    Хариулах
  • 213.87.149.57
    2022/08/25

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 103.212.116.24
    2 цагийн өмнө

    Хятадад худалдагдсан өвөр монгол ажиллаж байгаа юм бна. Үйл ажиллагааг нь зогсоож эх орноо боддог шударга хүн тавих хэрэгтэй ш дээ. Хуулийн мэдлэг тааруу юм уу мэдлэггүй хүний л үйлдэл бна.

    Хариулах
  • 66.181.160.61
    8 цагийн өмнө

    хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна гэж ойлголоо. Багануур дүүрэгт баригдах гэж байгаа цахилгаан станц нь иймэрхүү даварчихсан нөхдүүтэй байвал хэцүү дээ. ер нь тэгээд Монголын хуулийг хятадууд дагаж мөрдөнө гэдэг үлгэр.

    Хариулах
  • 202.55.188.85
    9 цагийн өмнө

    90 onoos hoish tur barij baigaa MAN AN -tai l holbootoi. Gemt heregtnuud turiin ordond baina.

    Хариулах