УЕПГ: Хүний толгой дээр кофе асгасан хэргийг Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн


Прокурорын байгууллагаас хяналт тавьсан зарим гэмт хэргийн шийдвэрлэлт, явц байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ч.Батбаяр хүний толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяатай холбогдох хэргийн талаар мэдээлэл өгсөн юм. 

"Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байна хэмээн үзсэн.

СБД-ийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн мөн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасанд прокуророос эс зөвшөөрөн эсэргүүцэл бичсэн. Уг хэрэг одоогоор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр байгаа" гэв.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.197
    2023/01/19

    Hogiin gichii

    Хариулах
  • 213.87.158.195
    2023/01/19

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах