Монгол Улсад Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн баярын хурал өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцож, салбарын үе, үеийн удирдлагууд, инженер техникийн ажилчин, албан хаагчид хүндэтгэлийн суудалд заларсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын хурлыг нээж “Аливаа улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч бол эрчим хүчний салбар байдаг” хэмээн онцлоод улс орондоо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах их үйлсэд хүчин зүтгэж ирсэн эрчим хүчний салбарын үе, үеийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, нийт хамт олонд ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлснээр баяр ёслол төгөлдөр эхэлсэн.
Шинэ тутам Монгол Улсын Ардын Засгийн газар 1921 оны долдугаар сарын 18-ны өдөр “Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн хороо”-г эмхлэн байгуулах тухай тогтоол гаргасныг дараа жилийнх нь хавар ажил хэрэг болгож, “Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн хороо”, Налайхын уурхайн дүрэм журам, төсөв төлөвлөгөө, орон тоог баталж байжээ. Тиймээс Монгол Улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөн эхлэлийг 1922 оноор тооцдог байна. Өнгөрсөн жил 100 жилийн ойгоо тэмдэглэх байсан ч урьд, урдныхаас эгзэгтэй нөхцөлд өвлийн бэлтгэл хангах байсан тул хойшлуулсан юм байна.
Гэрлийн цацрагийг механик эх үүсвэрээс гарган анхны шангаа татсан энэ салбар өдгөө Монгол Улсын 21 аймаг, 330 сумыг төвлөрсөн эрчим хүчинд холбож, улс орны их бүтээн байгуулалт хийгээд аж үйлдвэр, эдийн засаг, стратеги зэрэг хөгжлийн тулгуур салбаруудын эхлэлийг бичилцсэн бахархам түүхийг бүтээжээ.
Өдгөө эрчим хүчний салбар хэмээх айл дулаан, цахилгааны есөн станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиасгайн дизель станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бол ОХУ, БНХАУ-аас импортоор худалдан авч 220 кВ, 110 кВ-ын дэд станц, дамжуулах сүлжээ, түгээх сүлжээгээр дамжуулан Монгол Улсын 330 гаруй сум, суурин газрын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж байна. Түүнчлэн Ухаахудагийн цахилгаан станц, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн цахилгаан станцууд өөрийн уурхай болон үйлдвэрлэлийн хэрэглээгээ, Оюутолгой ордын эрчим хүчний хэрэглээг тэжээлийн нөөц дизель цахилгаан станцаар ханган ажиллаж байна.
Харин 2024 онд Бөөрөлжүүтийн цахилгаан станц, 2026 онд Тавантолгойн цахилгаан станцын эхний хоёр блок, 2027 онд Багануурын цахилгаан станцын эхний 400 МВт-ыг ашиглалтад оруулах гэх мэтээр шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулсаар 2035 он гэхэд хэрэглээнээсээ 300 МВт илүү эрчим хүч үйлдвэрлэдэг болох зорилт тавьж ажиллаж байгаагаа Б.Чойжилсүрэн сайд онцолсон. Бөөрөлжүүтийн цахилгаан станц ороход манай эх үүсвэрийн хэмжээ дотоодын эрэгцээнээс илүү гарч эхлэхийг ч тодотгосон.
Хурлын үеэр хэрэглэгчдээ илч гэрлээр тасралтгүй, найдвартай хангах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулсан. Дэд бүтцийн ууган салбарын нэг болох эрчим хүчнийхнээс энэ өдөр 16 гавьат цолтон төрсөн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.70.241
Ervhim huchnii asuudlaasaa garahsan
Хариулах213.87.161.50
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах