Монголоо орхиж буй монголчууд

Х.Батсайхан
2023/06/05

-Монголын ойрын таван жилийн зовлон дүрвэлтийн хэмжээнд хүрсэн гадагшаа чиглэлтэй цагаачлал байх болно-

Цар тахлын үеэр манай улс гадагш цагаачилсан 50 шахам мянган иргэнээ буцааж татсан гэсэн тооцоо бий. Үндсэндээ бүхэл бүтэн аймгийн хүн амтай тэнцэх хүн хүч цар тахлын жилүүдэд эх орондоо ирсэн байдаг.

Ардчилал, зах зээлийн эрүүл тогтолцоо, шударга хуваарилалттай улсуудаас голдуу ирсэн, бас ч үгүй халаасандаа эхлэл мөнгөтэй, үгүйдээ толгойдоо мэдлэг туршлагатай эдгээр иргэдээ зөв ашигласан бол улсын хөгжлийг шат ахиулах учиртай байв. Гэвч тэгсэнгүй. Юм эхлэх гэж оролдоод, бүтэлгүйтээд урам хугарч, итгэл алдраад буцаад цагаачлалын замыг сонгожээ. 2021 оноос эхэлж, 2022 онд үргэлжилсэн буцалт энэ жил бүр ч хурдацтай явагдах төлөвтэй. Хамгийн харамсалтай нь, цар тахлаар ирснээс илүүтэй гадагш цагаачлах буюу дүрвэгсэд гэх нэр томъёонд хамруулах хэмжээнд хүрэх магадлал өндөр байна.

МОНГОЛЧУУД МОНГОЛОО ОРХИЖ БАЙГААГ БАТЛАХ СТАТИСТИК

Өнгөрөгч 2022 онд манай улсын 728.6 мянган (давхардсан тоогоор) иргэн гадаадад зорчсоноос 429.4 (58.9 хувь) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оноос 308.5 (3.6 дахин) мянгаар өссөн үзүүлэлт юм.

299.3 (41.1 хувь) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчиж, өмнөх онтой харьцуулахад 137.9 (85.5 хувь) мянгаар өсжээ.

Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдийн 524.7 (72.0 хувь) мянга нь эрэгтэйчүүд, 204.0 (28.0 хувь) мянга нь эмэгтэйчүүд байгаа нь хөдөлмөрийн насны ажиллах хүч гадагшаа урсаж байгааг харуулна. Мөн гадагшаа зорчигсдын багагүй хувийг буюу  42.9 (6 орчим хувь) мянгыг хүүхэд эзэлж байгаа нь иргэд гэр бүлээрээ гадагшилж байгаа гэсэн ойлголтыг төрүүлэх юи. Хугацаагаар авч үзвэл, 592.8 (81.4 хувь) мянга нь 30 хүртэл хоног, 12414 (1.7 хувь) нь 30-90 хоног, 123.4 (16.9 хувь) мянга нь 90, түүнээс дээш хоногийн хугацаагаар явсан байна. Сүүлийн бүлэгт хамаарсан 123.4 мянган иргэний багагүй хувь нь ойрын хэдэн жилдээ Монголд ирэхгүй гэж мөрийцсөн ч алдахааргүй нөхцөл байдал үүсжээ.

2023 оны эхний улиралд манай улсын 349.5 (давхардсан тоогоор) мянган иргэн гадаадад зорчсоноос 217.8 (62.3 %) мянга нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 178.3 (5.5 дахин) мянгаар өссөн бол 131.6 (37.7%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон нь өмнөх оны мөн үеэс 107.8 (5.5 дахин) мянгаар тус тус өссөн байна.

Дэрх хүснэгтээс манайхны ихэвчлэн байнга оршин суухаар явдаг АНУ, Австрали, БНСУ, Япон, ХБНГУ зэрэг рүү зорчих иргэдийн тоо цар тахлын өмнөх буюу 2020 оны эхний улирлаас ч илүүтэй өссөн нь харагдаж байгаа юм.

Монгол Улс хөдөлмөрийн насны иргэдээ ажлын байраар хангаж чадахгүй байгаа нь үнэн ч залуусаа гадагш алдаж байгааг зөвтгөх үндэслэл болж чадахгүй юм.

ЦАГААЧЛАЛЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ

Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар, гадаадад ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн тоо 190 мянгад хүрчээ. Нийт хүн амын зургаан хувь, ид ажиллаж хөдөлмөрлөх /20-39 нас/ насны иргэдийн 20 хувь болох эдгээр иргэд ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний валютыг Монгол руу шилжүүлсэн байна.

Дүрвэлтийн үндсэн шалтгаан өлсгөлөн,  дайн дажин байдаг. Тийм ч учраас гэнэт их хэмжээгээр явагддаг онцлогтой. Цагаачлал бол аажмаар явагддаг.

Харамсалтай нь, манайд өлсгөлөн дайн дажин үгүй хэр нь цагаачлал дүрвэлтийн далайцтай явагдахаар болчихлоо. Өнөөдөр Монголд өлсгөлөн, дайн дажин үгүй ч ирээдүйдээ итгэх итгэл алга. Монголчууд ирээдүйнхээ төлөө гадагш цагаачилж, үлдсэн нь цагаачлахыг хүсэж байна.  

Эхлэл хөрөнгө, бизнесийн сайн санаатай хэн ч тууштай хөдөлмөрлөөд явахад хөл дээрээ босдог. Монгол харин тийм байж чадсангүй. Гол учир нь нь мөнгөнд биш, Монголд тогтсон төр, эдийн засаг, нийгмийн бурангуй тогтолцоо иргэдээ гадагш дүрвэхэд хүргэж байна.

Хууль, засаг нь багахан хүрээлэлд үйлчилнэ эсвэл тэдэнд огт үйлчлэхгүй.

Татвар төлөгч, татвараар тэжээлгэгчийн харьцаа алдагдчихсан, Алдагдуулсан. Төрд ажиллана гэдэг улсын төлөө, иргэдийн төлөө ажиллахын нэр атал хулгай хийнэ гэдэгтэй утга нэг болчихсон. Монголдоо үлдье гэвэл тогтолцооны нэг хэсэг болох, улмаар эд материал болон оюун санааны доройтолд орж, төрийн гар харсан хүн сүрэгийг бүрдүүлэгч болох хувь заяа угтах учраас зугтах маягаар гадагшаа гарч байгаа юм. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.238.26
    2023/06/05

    аль ч талаас нь бодсон явсан нь дээрээ. Ядаж л гудамжаар зөрсөн хүн рүү зөв харж сурна

    Хариулах
  • 93.22.37.40
    2023/06/05

    Gadaad dotood yavaad galuu shuvuunii max ideed uzex xeregtei Yavsan noxoi yas zuuna Yum uzej nud taialx xeregtei Suusan tsetsenees Yavsan teneg deer

    Хариулах
  • 192.82.74.243
    2023/06/05

    Бодлого байхгүй , хууль нь хулхи , улс төрчид нэртэй хулгайч луйварчидтай ийм оронд хэн амьдрахыг хүсэх вэ.

    Хариулах
  • 183.177.99.226
    2023/06/05

    Өнөөдөр энэ өмхий ялзарсан нийгэмд тэтгэвэрийнхэн хүүхэд багачууд олон хүүхэдтэй хөөрхий эхчүүд л үлдэж байна даа

    Хариулах
  • 183.177.99.226
    2023/06/05

    Өмхийрч ялзарсан сөнөж байгаа Үхэр Монголоос зайлах минь Монголын Компаний Грүппийн эзэд цалин дээрээ луу унжина бас шинээр орсон ажилтангуудаад туршилтийн 3 сар гээд 3 сар махийтал нь ажиллуулж байгаад 3 сар дуусхаар нь за одоо нэг жинхэлнээ гэж бодож байтал чи ажилдаа тэнцсэнгүй гээд муринаа хөө ингээд дараагийн туршилтийн 3 сарын хүн орж ирнэ дээ бас л ээлжит мурилт энэ жишгээр 30 жил мянга мянган залуус хөдөлмөрөөрөө мөлжүүлж шулуулж байсан одоо залуус бид ч болино байхаа нэргүй зарц хийснээс гадагшаа цагаачилж гарсан дээр тэд ядаж л хүний хөдөлмөрийг хүндэлдэг улс бас цалин хөлсийг ягштал өгнөдөг болохоор тэр Үхэр монголын компаний эзэд ингэж л хүний хөдөлмөрөөр хөлжиж баяждаг шимэгчид ш дээ

    Хариулах
  • 220.156.14.106
    2023/06/05

    Bolomj l garval garaad ybtsgaa zaluuchuudaa Mongoloos garaad ybahad l buh turliin bolomj duuren bga shvv

    Хариулах
  • 202.126.89.148
    2023/06/05

    Үнэн үг шар тос. Бүгд л бурангуй орчноос зугтаж байна даа...

    Хариулах