Автомашины “Азын” дугаар дамласан албан тушаалтанд яллах дүгнэлт үйлдүүлнэ

Х.Батсайхан
2023/06/06

Автомашины “Азын” гэгдэх ижил цифр бүхий дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар зарж, орлогыг улсад төвлөрүүлдэг журамтай. Тэагвэлэ энэхүү журмыг зөрчиж, 12 дугаарыг бусдад дамлан худалдсан ЗТХЯ-ны мэргэжилтэн асан эмэгтэйд яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.  

АТГ-аас ЗТХЯ-нд хандан, азын дугаар олгох үйл явц нь авлигын гшэмт хэрэг үйлдэгдэх эрсдэл үүсгэж байгааг удаа дараа сануулж байсан тул VRS буюу тээврийн хэрэгсэлд улсын бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийх, дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэлийн программдаа өөрчлөлт оруулсан аж. Гэвч энэ хооронд тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Э уг программыг хариуцан ажиллаж байхдаа тээврийн хэрэгслийн улсын дугаарын шинэ сери гаргахад ижил тоотойг нь иргэд захиалах боломжгүй төлөвт оруулан, тохиргоог нь өөрчилж байсан хэрэг үйлдсэн юм байна.

Улмаар “азын” гэх 12 дугаарыг илүү үнээр худалдан борлуулж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэл тогтоогдсон тул АТГ-аас яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Прокурор хэргийг хянаад мөрдөн шалгах ажиллагаа гүйцэд явуулсан гэж үзвэл шүүхэд шилжүүлэх юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.90.112
    2023/06/07

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах