Увс аймгийн Засаг дарга аргал агнах зөвшөөрлийг хууль зөрчиж олгосон гэв


Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан аргал агнах зөвшөөрлийг олон тоогоор хууль зөрчин олгосон талаар өнөөдөр тус аймгийн Бөхмөрөн сумын иргэд болон “Гулзатын санаачилга” ТББ-аас мэдээлэв.

Тодруулбал, “Гулзатын санаачилга” ТББ Увс аймгийн ангийн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор одоогоос 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа аж. Анх тус ТББ-ыг байгуулахад тус аймагт 200 гаруй тоо толгой аргал байсан бөгөөд ангийн зөв менежмент хэрэгжүүлнээс 2000 тоо толгойд хүргэсэн байна. Гэвч Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Гулзатын санаачилга” ТББ-ын ажлыг булааж, “Нөхөрлөлийн холбоо” нэртэй ТББ-д шилжүүлжээ.

Энэ талаар “Гулзатын санаачилга” ТББ-ын гишүүн Б. Даваасамбуу, “Аймгууд удирдлагууд сүүлийн гурван жилд биотехникийн ажилд зарцуулах хөрөнгө гаргаж өгөөгүй. Үүний улмаас аргал, угалзад өгөх хужир, давс авах боломжгүй болж, жилд 60-80 аргал угалз хорогдож байна. Түүнчлэн бид ангийн менежмент хийдэг байхдаа жилд хамгийн ихдээ дөрвөн аргал агнах зөвшөөрөл олгодог байсан бол одоо гадаадын анчдад нэг жилд арав гаруй аргал агнах зөвшөөрөл олгодог болоод байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна