Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөллөө


Эрүүл мэндийн Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнгөрсөн баасан гараг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь чөлөөлсөн тухай тушаал гаргажээ.

Тодруулбал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий албан тушаалтан ажлын хариуцлага алдаж, Нэгдүгээр амаржих газарт алдаа гарсан хэмээн үзэж, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан ч, Я.Буянжаргал “Ажлаа хүлээлгэж өгөхгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж.

Дээрх асуудалтай холбогдуулан НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа ажлын хариуцлага алдсан хэмээн Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шаардлага тавьсан ч  мөн эсэргүүцэж байгаа билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.22.20
    2021/01/26

    Ичдэггүй аалзнууд,хүний өвчин зовлонгоор зоолсон өлөгчингүүд

    Хариулах
  • 202.21.117.178
    2021/01/26

    Bayvgalan Baysgal an hamgiin turuund halagdah estoi hunii neg ,

    Хариулах