Д.Нарангэрэл: 44 хүн эдгэрч 20 хүн шинээр ажиглалтад орлоо

2020 оны 06 сарын 03

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Коронавирус дэлхийн 216 улс оронд бүртэгдээд байна. Нийт 6,471 мянга гаруй хүн өвчилж 381 мянга гаруй хүн нас барсан. Мөн 3 сая хүн эмчлэгдэж байгаа бол 2.9 сая хүн эдгэрч, эмнэлэгээс гарлаа. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн халдвартай нь батлагдан, 4000 хүн нас барсан байна. Өмнөх өдөртэй харьцуулахад өвчлөл 9000, нас баралт 1500 гаруй хүнээр нэмэгдсэн. ОХУ-д 24 цагийн хугацаанд 8000 гаруй хүн шинээр халдвар авч, Эрхүүд 210, Тувад 46 хүнээр нэмэгдэн өвчлөлийн эрч, тархалт буурахгүй хэвээр байна.

Манай улсын хувьд 185 хүний 44 нь эдгэрч дараагийн тусгаарлалтад шилжиж одоогийн байдлаар ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Мөн 20 хүн шинээр ажиглалтад орж нэ хүн гэрийн тусгаарлалтад гарч ажиглалтад байна. Нийт 1812 хүн тусгаарлах байранд бий. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.