ЭМЯ: Коронавирусийн 541 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн 541 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 48642 боллоо. Үүний 511 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол 30 тохиолдол хөдөө орон нутгаас бүртгэгдлээ.

1306 хүн эдгэрч эмнэлгээс, гэрийн хяналтаас гарсан бөгөөд нийт эдгэрсэн хүний тоо 40900 болсон юм.
Мөн хоёр хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна. Ингэснээр коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 207 болж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна