Хүндэрсэн өвчтөнүүд гэртээ эмчилнэ хэмээн үлдсэнээс биеийн байдал хүндэрч байна


Коронавирусийн халдвар авсан хүмүүсээс 1306 хүн өнгөрсөн 24 цагийн хугацаанд эдгэрч эмнэлгээс гарчээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 4256 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 2220 нь хөнгөн, 1406 нь хүндэвтэр, 527 нь хүнд, 103 нь маш хүнд байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал хүндэрч буй шалтгааны нэг нь шаардлага биелүүлэлгүй дур мэдэн гэртээ үлдэж байгаатай ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр онцоллоо. 

Тэрээр “Эрүүл мэндийн салбарынхан нас баралтыг бууруулахын тулд бололцоот бүх арга хэмжээг авч байна. Иргэдийг хүндрэхээс нь өмнө эмнэлэгт хүргэх нь чухал байна. Зарим иргэд эмч нарын зөвлөмжийг дагалгүй гэртээ үлдэнэ гэж дураараа авирласнаас болж биеийн байдал хүндэрч байгаа тул энэ тал дээр анхаарах шаардлагатай байна. Заавар зөвлөмжийг сайтар мөрдөхийг иргэдээсээ хүсэж байна” гэлээ. Ялангуяа халдвар авсан суурь өвчтэй хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай аж. 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна