Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууныг АТГ-аас шалгаж байна

2021/05/25

Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнчулууныг шалгаж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Л.Эрдэнэчулууныг албан тушаалаа урвуулан ашигласан, улсын байцаагчдыг дарамталсан хэргээр АТГ-аас шалгаж эхэлсэн юм байна.

НМХГ-т өдгөө ес дэх жилдээ ажиллаж буй тэрбээр өөрийнх нь үгэнд ороогүй гэх шалтгаанаар 100 гаруй байцаагчид сахилгын шийтгэл оногдуулсан гэнэ.

Мөн түүнчлэн, “Арцат апартмент” хотхоны орон сууцны барилга, “Ханбогд-1” орон сууцны хотхон, Баянгол дүүргийн XI дүгээр хорооны Үйлчилгээний барилга, “Сакура” сургууль, цэцэрлэг зэрэг барилгууд нь холбогдох хууль, дүрэм, журмыг зөрчиж баригдсан байхад Л.Эрдэнэчулуун нь  улсын байцаагчдыг дарамталж, ажлаас халах хүртэл нь айлгах сүрдүүлж, улсын комиссын дүгнэлтэд өөрчлөлт оруулах, гарын үсэг зуруулах байдлаар илтэд хууль зөрчиж, албан тушаалаараа урвуулан ашигласан ажээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 76.216.148.211
    2021/05/27

    Хал хал. балайг

    Хариулах
  • 103.212.119.132
    2021/05/25

    Том юм авч дээ!!!Зүгээр орхиж жүжиг тавихгүй байх болтугай.

    Хариулах