Аймаг, сумдын наадмыг зохион байгуулахгүй


Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ. Тэрээр "УОК-аас гаргасан зарим салбарын үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарлах, коронавирусийн эсрэг эмчилгээний тактикаа өөрчлөх шийдвэрийг Засгийн газар дэмжлээ. Тухайлбал, нийтийн хоолны салбар танхимаар үйчлэхийг долоо хоног хориглоно. Ерөнхий сайд эрчимт эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах үүрэг өгсөн. Нэг ч хүнийг нас баруулахгүйн төлөө эрчимт эмчилгээний үйлчилгээг сайжруулах чиглэл өгсөн. Мөн хатуу хөл хорио тогтоохгүйгээр төр хувийн хэвшил хамтран хичээж ажиллах уриалга гаргаж байна.

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахтай холбоотой асуудал яригдсан. Ерөнхий сайд аймаг сумдын наадмыг зогсоох чиглэл өгсөн. Харин Үндэсний их баяр наадмыг цахимаар буюу үзэгчгүй зохион байгуулна. Наадмын төсвөөс хэмнэсэн зардлыг цар тахалтай тэмцэх ажилд зарцуулна" гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.38.70.63
    2021/06/16

    Sumdiin bayar naadmiig zohion baiguulah esehiig nuhtsel baidlaac hargalzan tuhain oron nut gin irgediin hurl shiideh heregtei bolov uu Nogoon busiin sumd Negen Zerg naadahad bolohgui yu guy. dees alhsan uls aimgiin naadmiig tsutslaya

    Хариулах