Монгол Улсын Соёлын элчээр Хөөмийбит жанрыг санаачлагч Б.Нарандэлгэрийг томилов


Өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлч, СТА Б.Нарандэлгэрт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж өгөв.

Соёлын элчээр томилогдсон Б.Нарандэлгэр нь монголын үндэсний биет бус өв болох хөөмий, цуур, хэл хуурыг олон улсад сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд монгол уламжлалт хөөмийг битбокстой хослуулсан Хөөмийбит этник шинэ төрөл жанрыг санаачлан хөгжүүлж байгаа. Үндэсний бүжиг, язгуур хөгжмийг битбокстой хослуулан туурвисан уран бүтээл нь Улаанбаатар чуулгын урын санд бүртгэгдэж, дотооддоо болон олон улсад толилуулагдаж байна.

Б.Нарандэлгэр нь Монгол Улсын Соёлын элчээр томилогдон ажиллах хугацаандаа Монгол Улсыг, монголын соёл, урлагийг дэлхий дахинд идэвхтэй сурталчлан таниулах, хоёр орны иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлээр ажиллах болно.

                                                                                                                                                                                      Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна