МХЕГ: Сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд ЭЕШ авна

С.Гандэлгэр
2021/08/18

Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 19-22-нд болно. Иймд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЭЕШ-ын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "Шалгалтын төвүүдэд хяналт шалгалт хийхэд нэр бүхий сургуулиуд анги танхимд цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэсэн байна. 

Шалгалтын төвийн нэг ангид 10-15 шалгуулагч хоорондоо 1.5-2 метр зайтай суух боломжийг бүрдүүлсэн. Мөн сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөөнд оруулж, шалгалтыг үргэлжлүүлэх боломжийг хангаж, хаягжуулжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалтын явцад шалгалтын төв болох 41 сургуульд зөвлөн туслах чиглэлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд,

  • Шалгалтын байрны орох хэсэгт спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах,
  • Халдваргүйжүүлэх бодисын нөөцийг бэлтгэх,
  • Шалгуулагчийн биеийн халууныг үзэж, амны хаалтаа зүүсэн эсэхийг шалгах,
  • Шалгалтыг зохион байгуулан ажиллаж буй багш, ажилтнуудыг халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах зэрэг зөвлөмжийг өгчээ. 

Түүнчлэн шалгуулагчийн биеийн халууныг үзэхэд 37 ба түүнээс дээш хэм байвал тусгаарлах өрөөнд оруулан, ЭЕШ өгөх боломжийг олгох нь зөв гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна