Өвөрмонголчуудын хэлний асуудал Ван И сайдын анхаарлыг татсангүй

2020 оны 09 сарын 17

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-ийн айлчлалтай  зэрэгцэн  Өвөр Монголд үүссэн хятад хэлээр хичээл орох болсон асуудлыг эсэргүүцсэн жагсаал болсон. Тодруулбал энэ асуудлыг Хятадын эрх баригчдын анхааралд хүргэх зорилготой байв. Энэ зорилгодоо хүрч чадсан эсэх нь анхаарал татсан сэдэв байсан юм.

Гэвч Хятадын Гадаад хэргийн сайд энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй  бөгөөд  Монгол Улсын Гадаад харилцааны яамны зүгээс төвийг сахьсан байр суурь илэрхийлжээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ асуудлаар   Ван И сайдыг бараалхах үеэр байр сууриа  товч илэрхийлсэн байна. 

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалын талаар хэлэхдээ “ Хоёр тал бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэж, нөгөө талын хэрэгт хөндлөнгөөс үл оролцох зарчмыг тууштай баримталж ажиллахаа нотоллоо” гэсэн нь Өвөр Монголчуудын асуудлыг хойш тавьж байгаагийн илрэл гэж харж болохоор байна. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзахдаа хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг ярилцахын зэрэгцээ Өвөр Монголд үүсээд байгаа нөхцөл байдал, монгол хэл бичигтэй холбоотой асуудлыг хөндөн ярилцаж, өөрсдийн байр суурийг илэрхийлжээ.

 

 

 

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 09 сарын 20
192.82.75.76
Пилдагнах

Энхтайван нь хэлэцээрт тусгаагүй асуудал болоод тусгаар улсын дотоод рэрэгт оролцож бантан зуурахгүйгээ мэдэхтэйгээ болсон гадаад харилцаанд бэлтгэгдсэн хүн мөөн. Гудамны хийрхэгчдийг цуглуулж харийн орны санаал ,дохио зангаараар ажиллаж эрх мэдэл ,эд мөнгөнд хүрэх гэсэн өчүүхэн хувь тоглолт хийх гэхээсээ илүүтэй өөрийн улсын том эрх ашгаа бодож чадах боловсролтой залуу. Боловсролгүй хүний эргэн тойронд бас л өөртэй нь адил нөхөр пилдагнах гэж яадчих юм аа.ккк

2020 оны 09 сарын 17
66.181.184.107
unen

Hurelsuh yamar bair suuri ilerhiilsiin? Hudlaa shuu

пилдагнах(192.82.75.76)
2020 оны 09 сарын 20

Худлаа талдаа нь үнэнд ойрхон доо. Үнэхээр л хөндсөн бол” ингэж хамгаалж хэллээ гээд ” ядаж л попдоно биздээ. Тэгээгүй л байхгүй юу?Ер нь үндэсний цөөнхийн хэл яриа,бичиг нь тухайн улсын дотоод асуудал.Хуучин монгол бичгээ үнэхээр хадгалж үлдье гэж байгаа бол бусад улсыгн хэрэгт ”савагүй нохой саранд хуцаж,баранд баригдах” гэгчээр хийрхэж байхаар бид чинь одоо хуучин монгол бичгээ хүмүүн хоорондын болоод төр нийгмийн амид харилцаанд хэрэглэж байгаа билүү? гэдгээсээ эхлэж бодох ёстой бус уу?