Шатарчин Т. Мөнхзул Ази тивээс ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

С.Гандэлгэр
6 цаг 33 минутын өмнө

Шатрын эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25-нд цахим хэлбэрээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн бөгөөд Олон улсын мастер Т.Мөнхзул есөн өрөг тоглож, 6.5 оноогоор хүрэл медаль хүртлээ.
Тэмцээнд 15 орны 74 шатарчин өрсөлдсөн юм. Харин гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул 19 дүгээр байрт оржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна